Б.Цэцэг: Үгүйсгэж доромжлоод, өөдгүй муугаар харааж байгаатай тэмцэнээ…

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал сөхөгдсөнөөр энэ банкийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байнга байх болов. Ер нь бол МАН-ыг дараагийн сонгуульдаа бэлдэж байгаа сурталчилгааны эхлэл хэсэг гэж ойлгогдохоор төгсгөл нь тодорхой жүжиг л дээ.
Ирэх сонгуулиар “Хөлгөө гөлгөө яалаа даа” гэдэг шиг “Хөгжлийн банкны зээлдэгчдийг өрийг нь төлүүлсэн” гэх мундаг ажил хийсэн мэт мундаг халхавч гарч ирнэ. Харин нөгөө сонгогчид нь нээрээ тэгсэн шүү дээ гээд дахиад саналаа өгөх магадлалтай. За тэгээд саналаа өгөхгүй байсан ч аймшгийн хар машинаараа луйвраа хийгээд дахиад гараад ирэх юм байгаа биз.
Хөгжлийн банкны зээлдэгчдийн дуулианаар улс эх орныг ганц авч яваа татвар төлөгч, үндэсний үйлдвэрлэгч нараа харлуулж байна хэмээх өнцөг ч бас гарч ирж буй, бодох л асуудал…
Тэгвэл дагагч олонтой инфлүинсерүүдийн нэг Б.Цэцэг МАК группийн Н.Цэлмүүн, Монполимет группийн Н.Мөнхнасан нарыг тэнгэрт тултал магтаадхав.
Б.Цэцэг баялаг бүтээгчдээ дэмжинэ хэмээн Шинэбаяр Алтай гэх хүний постыг шэйрлэжээ:
МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй уулзаж байсангүй. Хааяа жиргэсэн байхыг нь уншаад л өнгөрдөг байв. Ер нь бол уулзаж ярилцах бодол төрлөө.
Тэр бүр олны өмнө гараад Би гээд цээжээ дэлдээд байдаггүй болохоор хийж бүтээснийг нь ч анзаардаггүй байж. Хөгжлийн банктай холбож сэвээд дандаа харлуулсан мэдээ харагдаад байхаар нь хийсэн бүтээснийг нь эрхгүй сонирхож үзэв.
МАК Цементний үйлдвэр баригдсанаар Хятадаас 382 тэрбум төгрөгөөр худалдаж авдаг байсан цементний мөнгөн урсгалыг зогсоож чадаж.
600 гаруй шууд ажлын байрыг бий болгож чадаж. Жилд улсын төсөвт 65.7 тэрбум төгрөгийн татвар төлдөг юм байна. 250 гаруй ЖДҮ эрхэлдэг Монголчуудаасаа 60 гаруй тэрбумын худалдан авалт хийдэг юм байна.
Хятад биш Европ технолигид суурилсан Цементний үйлдвэрийг амжилттай ашиглалтанд оруулж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй санж. Цементний үйлдвэр барьсан нийт өртөг нь 340.6 сая ам доллар юм байна.
175.5 сая доллар буюу 52 хувийг нь өөрийнхөө хөрөнгөөр, 98.7 сая долларыг гадны банкнаас зээлж, 66.5 сая доллар буюу 19 хувийг, тухайн үеийн ханшаар 66.5 сая доллар нь 135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг Хөгжлийн банкнаас авч. Энэ зээлийг авахдаа 183.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөө барьцаанд нь тавьж.
66.5 сая доллар зээлж авснаас 45.9 сая доллар өнөөгийн ханшаар 130.8 тэрбум төгрөгийг төлж. Эхнээсээ Засгийн газар төгрөгөөр зээлээ олгох байсан ч доллароор зээл олгож. Зээл авах үед 1 доллар 2029 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2850 болсон нь ихээхэн хохирол учруулж байгаа талаараа жиргэж.
Гэсэн ч хичээж, зээлээ хугацаанд нь төлж буй учир чанаргүй зээлийн ангилалд ороогүй юм байна. Нэг Монгол бүсгүй ингээд Стратегийн өндөр ач холбогдол бүхий цементний үйлдвэрийг зориглон ашиглалтанд оруулаад Хятад руу урсдаг байсан 382 тэрбум төгрөгийг Эх орондоо үлдээгээд, 600 Монголоо ажилтай болгоод, 250 гаруй ЖДҮ эрхэлдэг Монголчуудаасаа барааг нь авдаг болчихож.
Бахархмаар биш гэж үү? Үндэсний үйлдвэрлэгч, Эх оронч бүтээн байгуулалт яалт ч үгүй мөн биз дээ? За тэгээд дэмжиж байвал зарим нэг сая дагагчтай гэж хөөрдөг мунхаг шаруудаас давтал нь шэйр хийж давалгаалаарай Монголчууд аа!
Н.Цэлмүүн захиралд урам, дэм өгцгөөе. Монголыг Монголчууд л хөгжүүлнэ. Н.Цэлмүүн захирал шиг Эх оронч, Үндэсний үйлдвэрлэгчид мянга мянга төрөн гарах болтугай! Ууцыг нь хугалах биш Урмаар тэтгэе нэгнийгээ. Гадна дотноос хангалттай харлуулж дайрч байхад бүгдээрээ нэмж дайраад юүхэв гэж бодох.
Олон хүн уншаасай, ойлгоосой! Ядаж нэг ч гэсэн бүтээгдэхүүнээрээ Хятадаас хараат биш байя л даа тийм биз дээ? Монгол ахан дүүс ээ.
Үндэсний хэмжээний цөөхөн том бүтээн байгуулалт руугаа хамаагүй, сохроор дайрвал Хятадууд: Өө бид цементээр чинь хангая Монголчууд та нар цементний үйлдвэрээ ашгүй хавчсаар байгаад дампууруулчихав уу? гээд алгаа ташаад л ороод ирнэ дээ!
Үүнийг л хүлээж буй, захиалж байж ч магад гэж хар төрж буйгаа нуухгүй ээ! Эцэст нь Шэйр хийж бусаддаа хүргэн, ойлгуулж Үндэсний эрх ашгаа бүгдээрээ хамгаалахыг хичээнгүйлэн хүсье.
Харин Б.Цэцэг “Монполимет” группийн захирал Н.Мөнхнасангийн тухай ийн нийтэлжээ. Компани нь Хөгжлийн банкны зээлнээс улбаалж хэл аманд өртөөд буй Шарк бүсгүй хоёр хоногийн өмнө Наро Банчэн сангаас зохион явуулсан “Mind reflexion forum”-д илтгэл тавьсан билээ.
-Зурагтаар хараад л дурласан эгчтэй зургаан татуулсан. Түүний илтгэлийг сонсоод огшиж бахархах сэтгэл улам бүр дүрэлзсэн. Олон удаа ч цийлгэнүүлээд амжсан гээ… Өнөөдөр маргааш, өдөр шөнөө ч ялгахгүй хүмүүс өөд уруугүй өөлж муулахыг өч төчнөөн л харлаа. Өмнөөс нь очоод өсөрхөж үсдэхгүй ч үгүйсгэж доромжлоод өөдгүй муугаар харааж байгаатай тэмцэнээ.
Өөрсдөө үйлдвэрлэгч болох хэрэгтэй урд хөршөөс бүх зүйл хамаарч байна гээд гиншин гонгинодог нөхөд барилга байшингийн үнэ тэнгэрт гарлаа гээд баахан хараагаад суудаг биш билүү? Хэдхэн жилийн өмнө цемент, арматураа ч оруулж ирж чадахгүй урд хөршийн аяыг хараад аятайхан хил давуулаад шидчихээсэй гээд суудаг л байсан биз дээ?
Одоо ядаж тэр цементийг чинь дотоодын гурван том магнат үйлдвэрлээд хангаж дөнгөдөг болсныг захын нохой ч хэлээд өгнө. Ямар башир арга хайгаад дотоодоо хангаад байдаг баялаг бүтээгчдээ төлөвлөгөөтэй нурааж, хянаж хяхах гээд чичрээд урд хөршийн боолын боол, босгоны шороо царайлаад гүйлдээд байгааг ч бодож цөхөөд байх асуудалгүй л дээ!
Монголдоо хийж болоод байгааг нь болохгүй байгаа мэтээр бусдад турхирч хааж аваад хятад ах нараасаа л зөөхийг хүсэж байгаа бүлэг хүмүүсийн башир арга нь тэр… Тийм болоод ч өнөөдөр төмөрлөгийн үйлдвэрлэл нь хөгжихгүй таг гацаад годгор төмөр байрны үнэ хэд хүрэхийг шийддэг болчихоод байгаа юм хөөе!!!
Аягаа битгий хэл амаа ч олигтой угааж чадахгүй хүмүүст халтар төгрөг, хоёр зоосноос болж нүдээ ухаад нөгөөдүүлийнхээ ажлыг урагшлуулах гээд гүйж байгааг хэн ч хараад ойлгочихно.
Харин тэдэнд хандаж хэлэхэд хийе гэснээ хийчихдэг, хэнээс ч хамааралгүй бүтээж яваа энэ үеийн өнгийг тодорхойлогч энэхэн биедээ баймгүй их ачааг түүртэлгүй үүрч яваа Мөнхнасан эгчээр чи биш залуус бид бахархдаг юм шүү.
Уулзаж сонсох өдөр ирж, учраа таарч өөрийнх нь илтгэлийг шимтэн сонссондоо бахдаж ядаж байна. Ирээдүйг зөгнөөд гоё сайхныг тэр амласангүй хийж үзүүлж чадаж байгаа нь өнөөдрийн нийгэмд үнэлэгдэж баршгүй их тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн үр дүн.
Түүчээлж чадаж буй түүгээр би бахархана! Үлгэрлэж дуурайх болно! Шударга хөдөлмөр, цуцашгүй их итгэлийг нь би хайрлаж байна! хэмээн нийтэлжээ.