Банк санхүүОнцлох сэдэвУлс төрХалуун сэдэв

Барьцаалсан үл хөдлөхөө чөлөөлүүлсэн Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг шийднэ

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 25 хувь нь бодит барьцаагаар баталгаажаагүй нь асуудал дагуулахтай зэрэгцээд зээлийн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд эхэлсэн нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэж төлөхгүй гэсэн хандлага гаргаж буй бололтой.

Хөгжлийн банкны томоохон, чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлууд ар араасаа ил тод болоод байгаагийн нэг жишээ нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан Ц.Ууганбаяр гэх энэ эрхэм юм.

Тэрээр “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК захирал бөгөөд тус компани Хөгжлийн банкинд нийт 117.9 тэрбум төгрөгийн өртэй. Тус компани Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байна.

Зээлээ авсан бол төлөх ёстой, авсан зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь худалдаалан борлуулах замаар олгосон зээлээ нөхөх төлөх үүрэгтэй. Ийм байтал тухайн компаниудын барьцаа хөрөнгийг чөлөөлөөд эхэлсэн нь олны хараанд өртөж башир арга хэрэглэж байгаа нь хуулийн байгууллага хэний талд үйлчилж байна вэ гэж хардахад хүргэв.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 6-ны өдрийн тогтоолоор, Монгол Улсын Хөгжлийн банк, “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.09.23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016.02.19, 2016.11.22-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байгаа юм.

Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоол шийдвэрийг 2019 оны 6-р сарын 25-ны өдөр гаргажээ.

Зээлээ төлөхгүй, чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж шүүхэд шилжээд байгаа тус компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүртэл шийдвэрийг гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татаад буй юм.

Харин Хөгжлийн банкны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл маргааш буюу 2022 оны 2-р сарын 21-нд “Монгол драй милк” ХХК-ийн зээлтэй холбоотойгоор “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, “Нью яармаг хаусинг прожект” ХХК захирал Ц.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг шийдэх юм.

 

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ:
Олон хүнд даваа туулсан Хятадын хос олимпын аварга боллоо

Олон удаагийн хүнд даваа туулж байсан Хятадын уран гулгалтын хос, Суй Вэнжин, Хан Цун нар өнөөдөр хосын төрөлд түрүүлж, олимпын аварга боллоо. Тэд нийт 239.88 оноо авч, дэлхийн рекорд тогтоолоо.

Суй Вэнжин, Хан Цун нар 10 гаруй жил хамтдаа гулгаж байгаа бөгөөд 2018 оны өвлийн олимпын мөнгөн медальт, 2017, 2019 оны дэлхийн аварга, зургаан удаагийн тивийн аварга болж, дэлхийн гурван удаагийн мөнгөн медаль хүртэж байжээ.

Олимпын аварга 26 настай Суй Вэнжин нь 2015 онд Хятадын цомын аварга шалгаруулах тэмцээн болохоос долоо хоногийн өмнө бэлтгэлийн үеэр унаж, мөсөнд толгойгоо цохисны улмаас нэг нүднийхээ харааг алдаж байв.

Гэлээ ч Хан Цунтай хамт тэмцээндээ орсон байна. Хятадын эмч нар азаар Суй Вэнжиний харааг сэргээж чаджээ. Суй Вэнжин  түүнээс хойш хөлөө мөн хүнд бэртээж, хагалгаанд орж байв.

Өнөөдрийн тухайд сүүлийн дөрвөн хосын дунд томоохон өрсөлдөөн өрнөлөө. Энэ удаагийн олимпын наадмын мөнгө, хүрэл медалийг Оросын хосууд хүртэв.

Хятадын хос хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд түүнээс өмнө Оросын олимпын хорооны тамирчид тэргүүлж байлаа.

Улмаар мөнгөн медалийг тус улсын Олимпын хорооны тамирчин Евгения Тарасова, Владимир Морозов нар 239.25 оноотойгоор, Анастасия Мишина, Александр Галлямов нар 237,71 оноотойгоор хүрэл медаль хүртэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button