Банк санхүүНийгэмОнцлох сэдэвХалуун сэдэв

“Гантиг Вилла” хотхоны төсөл УИХ-ын гишүүн Б.Ундармаатай ямар ч хамааралгүй гэв

“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп”-ээс Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

“Эй Би Трейд” Группийн захирал А.Ууганбаяр “Зайсан дахь “Гантиг вилла”-г 2012 онд “Бишрэлт пропертийз” компани эхлүүлсэн. 2016 онд хотхоны гадна фасад, доторх сангийн ажлуудыг хийсэн юм билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбоотой байсан.

Харин бид 2019 онд Бишрэлт группээс “Монгол мах экспо” компани болон “Бишрэлт пропертийз” компанийн “Гантиг вилла” төслийг 100 хувь худалдан авсан юм. Үүнээс хойш эдгээр төсөл “Бишрэлт групп”-тэй ямар ч холбоогүй болсон.

2017 оны 12-р сард “Монгол мах экспо” компани Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ

Энэ компани нөөцийн мах бэлтгэх, БНХАУ руу мах экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр одоо ч хэвийн ажиллаж байна. Гэхдээ сүүлийн хоёр жилд хил хаасан тул дотоодод мах нийлүүлж байна.

Хил нээхэд бид махны экспортоо сэргээнэ. Энэ төсөл зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжтой. Анх энэ үйлдвэрт зөвхөн мал нядалдаг байв. Бид цаашид хиам гэх мэт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. БНХАУ-д мах экспортлоход өндөр шаардлага тавьдаг. Дээгүүр нь шувуу нисэхгүй, доогуур нь хулгана гүйхгүй байх газарт үйлдвэр барих ёстой. Үйлдвэр барих ажил 1.7 жил үргэлжилсэн.

2017 онд “Монгол мах экспо” зээл авахдаа “Гантиг вилла” хотхоныг нэмж барьцаалсан

Сонгинохайрхан дүүрэг дэх 1140 мтер кв талбайтай махны үйлдвэр, газар, тоног төхөөрөмжөө барьцаанд тавсан ч хүрэлцэхгүй гэсэн юм билээ.

“Гантиг вилла” хотхоны байрны үнэ нэг метр кв нь 6 сая төгрөгийн үнэтэй. Энэ хотхон удахгүй ашиглалтад орно. Хөгжлийн банкны өөрсдийнх нь санал болгосон компани барьцаа хөрөнгийн үнэлгээ хийдэг.

Үнэлгээний компани “Гантиг вилла”-гийн 9 обьектыг  91 тэрбум төгрөгөөр үнэлсэн

Иймд барьцаа хөрөнгийн үнэлгээ зээлийг эргүүлэн төлөхөд хангалттай. Хотхоны таван блок барьцаанд багтаагүй. Би 2019 оноос хойш Хөгжлийн банкны гурван захиралтай ажиллаж байна. Бидний зээл одоо шүүхийн шатанд байгаа.

Хөгжлийн банкны хуулийн зөвлөх, ажилтнууд ойр ойрхон солигддог нь хэцүү байдаг. Мөн цар тахал бидний ажилд нөлөөллөө. Бид зээлээ эргүүлэн төлнө. Төрийн байгууллагууд биднийг дээрэлхэн, мэдэгдэл хийх нь буруу. Манай компани УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай ямар ч холбоогүй, биднийг холбох шаардлагагүй” гэв.

 

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ:
Италийн иргэн, антропологич Давиде Беллаталла Монгол Улсын Соёлын элч боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагатай хамтран 20 гаруй жил хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Тэрээр Монгол ахуй, уламжлал, шашин шүтлэг, зан заншлыг харуулсан “Монголын буриадуудын бөө мөргөл”, “Цаатан”, “Үүл дагагчдын нутагт”, “Их аялал-Торгоны зам” зэрэг бүтээлийг туурвиж, олны хүртээл болгосон бөгөөд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Монгол өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button