ОРОН СУУЦНЫ ҮНЭ 2010 ОНЫ ЭЦСЭЭС 82.1 ХУВИАР ӨСЧЭЭ

Нийслэлийн 6 дүүрэгт орон сууцны үнэ эхний улиралд 2010 оны эцсээс 82.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Тодруулбал, Орон сууцны үнэ нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 0.8 хувь, Баянгол дүүрэгт 0.6 хувь, Баянзүрх дүүрэгт 0.4 хувь, Хан-Уул, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт 0.3 хувиар буурсан байна.

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 6 дүүрэгт 0.3-0.9 хувь, 1970-2001 оны орон сууцных 0.3-0.8 хувиар буурч, 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Хан-Уул дүүрэгт 0.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар өсч, бусад дүүрэгт 0.2-0.4 хувиар буурчээ.
 
Б.Заяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)