Төрсөн охинтойгоо гэрлэсэн эр охиноо, дундаасаа гаргасан хүүхдээ хөнөөгөөд амиа хорложээ.

Хойд Каролина мужийн Стивэн Падл гэдэг эр охинтойгоо нууцаар гэрлэж хүүхэдтэй болсон  байна. Тэрээр  өргүүлсэн охин Кети 18 насанд хүрсэн хойноо биологийн эцэг эхээ хайсаар олж аав Пэдлийндээ ирсэн байна. Энэ үеэс 42 настай аавтайгаа учиртай болж улмаар хүүхдийг нь төрүүлжээ.

 

Тухайн үед нөхрөөсөө салж байсан эхнэр нь энэ тухай мэдэж цагдаад хандсанаар завхарсан аав охин хоёрыг баривчилжээ. Болсон явдал ихээхэн шуугиан дэгдээсэн агаад Кети барьцаагаар суллагдсаны дараа хүүхдээ аван өргөмөл аавындаа очсон байна. Аав нь ч мөн барьцаагаар суллагдаад байжээ. Тэрээр  дарамт шахалтанд орсон охин нь холбоогоо бүрэн таслахаа мэдэгдсэнд түүний аав эрс эсэргүүцэн тэнэг алхам хийжээ.

Тэрээр охиныхоо өргөмөл аавынд очиж хүүхэд болон эхнэр нь болсон охин хоёроо буудаж хөнөөгөөд зугтах замдаа амиа хорлосон байна. Болсон явдлын Стивэн Падлын ээж цагдаад мэдэгджээ.

 

НУУЦ.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)