Жүжигчин Д.Ганцэцэгийн жүжигчин болох дургүй хүү том болжээ.

Шинэ оны дараахан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ цоолсон жүжигчин Д.Ганцэцэг өөртэйгээ дэндүү адилхан хоёр хүүтэй. Ойрын өдрүүдэд тэрээр хүүхдүүдийнхээ хамт зургаар нүүр номоо чимэх болсон. 2013 онд ээжтэйгээ Гамлет жүжигт тоглож байсан түүний хүү том болжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Миний хүү ер нь жүжигчин болох дуртай биш. Өөрөө бол би жүжигчин болохгүй шүү гэж хэлдэг юм. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ цаг хугацаа л харуулах биз. Би ч өөрөө хүүгээ жүжигчин болгох дургүй” хэмээсэн байдаг. Монголын томоохон тайзны жүжигт дүрээ мөнхөлөөд авсан жүжигчин болох дургүй хүү ээжийгээ улам бүр дууриаж өссөөр байна. Магадгүй бодлоо өөрчилж жүжигчин болох ч юм билүү.

 
 
 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)