СУРАГЧИД ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫН АЮУЛЫН ТАЛААР ТӨСӨЛ БИЧЭЭД УЛСАД ЭХНИЙ АРАВТ ОРЖЭЭ

Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10 а ангийн таван сурагч баг болж, Математик статистикийн улсын анхдугаар уралдааны шилдэг аравт шалгарсан байна. Үндэсний статистикийн хороо, Монголын математикийн багш нарын академи хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго 2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдвийн хүрээнд зарласан уг төслийн уралдаанд улсын хэмжээнд 140 гаруй баг өрсөлджээ.
“Тогтвортой хөгжлийн зорилго 2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдвийн хүрээнд төслөө бичихдээ судалгаа сайн хийсэн. Тухайлбал, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэрэглээнээс хамааран нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын хэмжээг тодорхойлохыг зорьсон. Учир нь хүн ам өсөх, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэрэглээ нэмэгдэхийг дагаад хог хаягдал асар их нэмэгдэж байгаа. Иймээс хуванцар хог хаягдлыг бууруулах, устгах арга замыг эрэлхийлсэн байгаа. Эцсийн шийдэл нь дахин боловсруулах үйлдвэртэй болох нь зүйтэй гэж үзсэн” хэмээн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 10 а ангийн сурагч Б.Удвал хэллээ.
Ийнхүү тэд багаараа хийсэн ажлынхаа үр дүнг үзэхээр өнөөдөр Улаанбаатар хот руу хөдөллөө. Тэдний замын зардлыг аймгийн ГБХЗХГ, БОАЖГ, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани зэрэг байгууллага ивээн тэтгэжээ.
 
Б.Батхүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)