Үргэлж хамтдаа

Өөрсдийн влогоороо нэлээд үзэгчдийг дагуулж буй хосууд бол зөгвар өмсөгч. С.Төгс, бүжигчин Цэнгүүн нар билээ. Энэ хоёр хайр сэтгэлийн холбоотой болсноос ямар ч газар үргэлж хамтдаа явах болсоныг хүн бүхэн хэлэх болсон. Тэрээр ойрын өдрүүдэд болсон арга, хэмжээ нээлтийн үйл ажиллагаанд ч үргэлж хамтдаа. Хоёр хосуудын үргэлж хамтдаа цувралын нэгээхэн хэсэг манай папарацци дуранд өртлөө. Хоёулаа нуруулаг, царайлаг төгс зохицсон хосууд гэж урлагийнхан энэ хоёрт ихэд ам сайтай байдаг. Цэнгүүн найз бүсгүйгээ"мужик" хэмээн тодорхойлсон бөгөөд хэр баргийн зүйлд өөрийг нь хардаад байдаггүй хүчирхэг эмэгтэй хэмээн  хэлсэн байдаг. Хосууд нийлэхдээ ч хэн, хэнийхээ араас гүйгээгүй хувь зохиолоор хэн, хэндээ ирсэн гэнэ лээ шүү.

 

 
 
 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)