Мисс Б.Бадамцэцэг эмнэлэгийнхээ эмч, сувилагч гээд бүгдийг хийдэг

Мисс Б.Бадамцэцэг нь нүүр ам судлалын чиглэлээр суралцан өдгөө “Гунгаа” шүдний эмнэлэгт ажиллах болсон билээ. Эмнэлгийнхээ талаар Live хийж хүмүүсд зөвлөгөө өгдөг бөгөөд мэргэжилдээ дуртай хүн хойно сэтгэгдэл бичсэн хүн бүрийн асуултад нэг бүрчлэн хариулан нь хүмүүсд ихэд таалагддаг. Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэгчээр зарим хүмүүс түүнийг танилгүй нөгөө жүжигчин мөн үү хэмээн  асуудаг гэнэ. Аргагүй шүү дээ, хүмүүсийн мэдэх миссүүд гоёж гангалж явдагаас хүний шүд эмчлээд сууж байна гэж хэнэ санахав.  Харин тэрхүү эмнэлэгт ажиллах залуус олдахгүй байгаад сэтгэл нь гонсогор байгаа болотой. Өөрийн цахим хуудаснаа “Манай залуучууд за ер нь монголчуудын дийлэнх нь их залхуу юм аа. Ажил олдохгүй байна л гээд байх юм... Шууд л ширээний ард гарын үсэг зурж дороо хэдэн хүнтэй дарга албан тушаалд очих сонирхолтой болцон.(гэхдээ мундаг залуучууд маш их байгаа) Тийм юм гэж даан ч байдаггүй юм... Би гэхэд ажилд орсон цагаасаа эхний сар үүдэнд сууж хүмүүст цай аягалж өгж, эмч нартаа тусалж сувилагч хийж, цэвэрлэгээгээ хийдэг байсан. Шантрах үе зөндөө л байсан гэхдээ би ингэж байж эмнэлгийнхээ булан тохой болгоныг мэдэж өөрийгөө бэлдэж байсан. За ингээд эмнэлгийнхээ эмчээр ажиллаж эхэлсээн. Одоо хүртэл би нөгөө эмчтэйгээ хамт бүх юмаа хийдэг. Цэвэрлэгээ,ариутгал, сувилагч, ресепшн, эмч гээд бүх юмаа хийдэг. Яагаад гэвэл үнэндээ ажил хийх хүн олдохгүй байна. Ажлын байр цалин байгаад байдаг хийх хүн байхгүй.” хэмээсэн байна

 
 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)