Дуучин А.Хишигдалай:Амьтан шиг хүмүүс олон

Хайртай залуу нь хаяад явж Мисс Ю.Балжидмаатай амрагийн харилцаатай болсон ч удалгүй түүндээ хаягдсан билээ. Харин түүнээс хойш А.Хишигдалай улам ч гялалзаж  тэр тусмаа биеийн жингээ хасч, үргэлж гоё сайхан харагдахыг хичээх болсон гэдэг. Экс амраг А.Гантулгаасаа салсанаас хойш өөр хэн нэгэнтэй нэр холбогдоогүй тэрээр хайр сэтгэлийн асуудалд маш хашир ханддаг болсон бололтой. Саяхан бүсгүйчүүддээ хандан “Өвдөж зовоход хажууд чинь шаналаад суух сайхан ханьтай бол хайрлаж амьдраарай. Хэн болгонд сайн хань олддоггүй юм шүү. Амьтан шиг хүмүүс олон” хэмээжээ. Түүний амьтан шиг гэсэн хүмүүсийн тоонд түүний экс нь орж байгаа нь лавтай.

 
 
 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)