ӨНДӨРХАНГАЙ СУМЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЛАА

Аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч Ц.Мөнхзул өчигдөр Өндөрхангай сумын ЕБС-ийн 9-12-р ангийн 125 хүүхдэд хууль сурталчилсан байна. Тухайлбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар хүүхдүүдэд мэдээлэл сурталчилгаа хийжээ.
Энэ үеэр архинаас үүдэлтэй гэмт хэргийн талаар богино хэмжээний кино үзүүлж, сурагчдад архины хор хөнөөлийн талаар тайлбарласан байна. Сумын Соёлын төвд болсон хууль сурталчлах уг үйл ажиллагаанд хүүхдүүд идэвхтэй хамрагдсан аж. Мөн наймдугаар ангийн сурагчдын дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар сургалт хийсэн байна. Өндөрхангай сумын ЗДТГ-аас аймгийн Цагдаагийн газарт хүсэлт тавьсны дагуу ийнхүү ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хууль сурталчлах ажил хийгджээ.
Өндөрхангай сум нь аймгийн төвөөс 300 орчим км газар алслагддаг юм.
 
Б.Батхүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)