Дэлхийн хамгийн халуухан эмээ

Австралийн "Мисс Максим" (Miss Maxim 2018) усны хувцасны модел шалгаруулах тэмцээнд 18 настай охидуудтай өрсөлдөж буй нэгэн бүсгүй олны анхаарлыг ихээр татах болжээ. Түүний насыг сонсоод олон мянган хүмүүс цочирдсон байна. Гина Стеварт (Gina Stewart) гэх уг бүсгүй 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж юм. Тэрээр "Мисс Максим" тэмцээнд өөрөөсөө олон насаар дүү охидыг ардаа хаяж сүүлийн шатанд шалгараад байгаа ажээ. Та түүнийг хэдэн настай гэж бодож байна?...

Дэлхийн хамгийн халуухан эмээ

Түүний инстаграм хуудас 40.000 дагагчтай болжээ. Тэрээр өдгөө 47 настай. Бүсгүй 23-27 насны 2 хүү, 2 охинтой бөгөөд түүний ач охин одоо 10 сартай ажээ.

Бүсгүй өөрийн залуу царай төрх, гайхалтай бие галбирынхаа нууцаас хуваалцсан байна. Тэрээр 10 жилийн өмнө хөхний мэс ажилбар хийлгэж байснаас өөр ямар ч гоо сайхны ажилбар хийлгэж, ботокс шахуулж байгаагүй аж.

Тэрээр хэлэхдээ "Үнэхээр надад нуух зүйл байхгүй ээ. Би бүх хүмүүсийг үзэсгэлэнтэй гэж боддог бас миний энэ тэмцээнд оролцсон нь бусдын анхаарлыг татах гэсэн явдал биш юм. Би зөвхөн эмэгтэйчүүдэд урам зориг өгч нэгнийгээ дэмжих сэтгэлийг бусдад түгээхийг хүссэн. Хүн нэг нэгнийгээ шүүмжилж суухад амьдрал хэтэрхий богинохон тиймээс өөрт байгаа насаа хайрлаж явах нь хамгийн чухал" гэжээ.

"Мисс Максим" тэмцээний сайт дээрх нүүр хуудсандаа тэрээр "миний хошигнох чадвар, найз нөхөд болон гэр бүлдээ санаа тавьдаг байдал, инээмсэглэл минь надад байдаг хамгийн сайн талууд" гэж хэлсэн байна.

Мөн тэрээр ямар хүнээс урам зориг авдаг вэ? гэсэн асуултанд: "Өөрсдийн хийнэ гэж хэлсэндээ хүрч хийдэг хүмүүс. Хэдий олон хүнд хэцүү зүйлсийг туулсан ч өөдөргөөр үргэлжлүүлэн амьдарч хэзээ ч бууж өгдөггүй хүмүүсээс хамгийн их урам зориг авдаг" хэмээн хариулжээ.

Танд нэг өдөр дэлхийг захирч хүссэн зүйлээ хийх боломж олдвол та юу хийх вэ?

Тэрээр "Шоколад, Самарны тос, Нутелла /nutella/ бүгдийг нь ямар ч калоригүй болгоно" гэжээ.

Шаргал үст үзэсгэлэнт бүсгүй маань тэмцээнд ялахыг маш ихээр хүсэж байгаа гэнэ. Учир нь тэрээр шагналын 10.000 ам. долларыг цус харвалтын улмаас зовж буй найздаа хандивлахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Түүний 20 настай үеийн зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)