Гражид хүүхдийнхээ үсний найрыг хийж буй Монгол бүсгүйчүүд

Нийслэл хотын аль ч өнцөг булангаас "Вьетнам засвар" гэсэн хаягийг та харж болно. Монгол засварчдаас өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг тус засварууд тоогоо нэмнэ үү гэхээс багассан удаа байхгүй л болов уу. Ажилладаг газраа амьдарч тэр ч бүү хэл Монгол эхнэр авч суурьших болсон Вьетнамчууд машин засварын газар эргэлдэж буй мөнгөний эргэлтийн дийлэнх хувийг гартаа атгаж буй. Манай улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хэдий ч одоогоор зах зээлээ бүрэн атгаж чадах хэмжээний боловсон хүчин бэлтгэгдэж гараагүйн дээр хүмүүсийн Вьетнам засварыг зорих болсон гол шалтгаан нь ердөө л цагтаа хийж дуусгадагт оршдог ажээ. Харин Монгол бүсгүйчүүд яагаад Вьетнам залуустай гэр бүл болох болов? Гражид хүүхдийнхээ үсний найрыг хийн Вьетнамчуудтай найрлаж суугаа Монгол эмэгтэйчүүдийн бичлэг цахим орчинд шуугиан тарьж олон хүмүүсийн бухимдлыг төрүүлээд амжив. Аливаа зүйл хоёр талтай байдагчлан нэг талаас цусаа холилдуулан Вьетнамчуудтай ийн гэр бүл болж байгаа Монгол эмэгтэйчүүдийг буруутгах шалтгаан олон бий ч нөгөө талаар үүнд зарим Монгол эрчүүдийн залхуу хойрго зан ч нөлөөлж тэднийг энэ замыг сонгоход хүргэсэн гэх нь ч бий. Ямартай ч ДОХ-ийн вирусыг Монголд тарааж байна зэрэг муу нэр дагуулсан багаггүй хэл аманд өртөөд авсан Вьетнамчуудыг сонгох шалтаг Монгол эмэгтэйчүүдэд байсаар байгаа нь харамсал төрүүлэх ажээ

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)