”MNTM” шоуны оролцогч Ш.Мандхай: Тэр нэг том шоунаас чинь саналаараа гарсан юм мэдэв үү!

Өнгөрсөн жил болж өнгөрсөн "Mongolia”s Next Top Model" шоу нэвтрүүлэгт оролцсон охидоос үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн хэд хэдэн оролцогч байсан бөгөөд тэдний нэг бол Ш.Мандхай. Тун ч нууцлаг ховор эрдэнэ хэмээж байсан ч харамсалтайгаар шоуг орхисон түүнд заналхийлсэн мессеж иржээ. Оролцогч Ану-Үжингийн фен түүнийг удаа дараа хэл амаар доромжилж гарсанд тэсгэл алдсан Мандхай "Хүн блоклоод хаяад байхад өөр фб-ээр орж ирээд хүний өдөр алаад байх юм аа. Нэгдүгээрт би хүн мэдэв үү? хоёрт тэр нэг том шоунаас чинь саналаараа гарсан юм мэдэв үү? Дуугүй яваад байхаар давраад байгаарай. Энэ одоо тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ дээ. Иймэрхүү шоу үзэж сураагүй хүмүүс үнэхээр хэцүү юм аа. Сонс! Түрүү жилийнхээ сэтгэхүйгээс одоо хүртэл салаагүй яасан заналтай юм бэ? Дахиж тиймэрхүү заналхийлсэн утгатай элий балай чат явуулаад хэрэггүй" хэмээн бухимдаад авчээ. Тус шоунд оролцсон охид хувь хувийн карьераа хөөн тун ч амжилттай яваа бөгөөд шоуны хоёрдугаар улирлын дугаар хэдийнээ төлөвлөгджээ

Image may contain: Дөлгөөн Мандхай, text

 

Image may contain: 2 people, including Дөлгөөн Мандхай

 

Image may contain: 1 person, text

Ш.мандхай зурган илэрцүүд

 

Image may contain: 2 people, people smiling, selfie and closeup

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)