МАЛЫН ХУЛГАЙН ХЭРЭГ 42.1 ХУВИАР БУУРЧЭЭ

Энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 92 болж өнгөрсөн оны мөн үеэс гурван хүнээр, өмнөх дөрвөн жилийн дунджаас долоон гэмт хэргээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас гурван хүн нас барж, 35 хүн гэмтэж, 79 иргэн хохирчээ. Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 18.4 хувиар өссөн бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7.9 хувиар буурсан байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг 42.1 хувиар буурч, иргэдийн өмчийн хулгай 2.1 дахин өсчээ.

Тэрчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэг, хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг гурав, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хоёр, халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 35, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 45 гарсан байна. Гэмт хэргийг үйлдэгдсэн байдлаар нь авч үзвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас зургаа, согтуугаар үйлдэгдсэн 16, бүлэглэн дөрөв, гудамж талбайд 10, гэр орон сууцанд 41 гэмт хэрэг гарчээ.
Гэмт хэрэг үйлдсэн 48 хүнээс тав нь эмэгтэй, гурав нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоо 66 хүнээр буурчээ. Гэмт хэргийн улмаас 46.6 сая төгрөгийн хохирол учраад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 60.8 сая төгрөгөөр буурсан байна. Иргэд, байгууллагад учруулсан нийт хохирлын 57.4 хувийг нөхөн төлүүлжээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед хөрөнгө битүүмжлээгүй байна.

Б.Батхүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)