Тэнэмэл хүмүүст ном бэлэглэдэг сайхан сэтгэлтэн

Бразилын Сао Пауло хотын иргэн Робсон Мендонкагийн улаан унадаг дугуй энгийн мэт харагдах боловч ер бусын хэрэгсэл юм. Тэрээр энэхүү унадаг дугуйн дээрээ 150 кг жинтэй, 300 гаруй номыг байнга тээвэрлэж явдаг ажээ. Учир нь тэрээр номоо тэнэмэл иргэдэд үнэ төлбөргүй уншуулж, сонирхсон нэгэнд нь үнэгүй бэлэглэдэг байна. Түүний номын сангаас эгэл жирийн иргэд сонирхон унших нь ч түгээмэл байдаг ажээ. Тиймээс номонд дурлагч хэн бүхний хэрэгцээг хангахын тулд Робсон гуай юунд ч түүртэхгүй явуулын номын сангаа ганцаараа ажиллуулдаг юм. Одоогоор Мендонка 30 мянган номыг бусдад үнэгүй тараагаад байна.

Өдгөө 65 настай Робсон барилгын салбарт ажиллаж байгаад бүтэлгүйтсэний улмаас арван жил гудамжинд амьдарчээ. Эндээс л хүмүүст туслахын ач холбогдлыг сайтар ойлгож авсан гэнэ. 

Б.Мөнхтуяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)