ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 13 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ

 Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 1,646,056 ширхэг хувьцаа арилжсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын Цахилгаан Холбоо" (MCH+5.55%) болон "Гутал" (GTL+2.63%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" (SHG-5.80%)  болон "Атар Өргөө" (ATR-4.19%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,559.67 нэгж болж 0.67 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,395,436,759,814 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)