ДАМЖИН ӨНГӨРЧ БУЙ ЗОРЧИГЧДОД НЭВТРЭХ ВИЗ ОЛГОНО

Дамжин өнгөрч буй зорчигчдод улс орныхоо дурсгалт газруудыг үзүүлэх үүднээс Арабын Нэгдсэн Эмирт улсын /АНЭУ/ засгийн газар шинэ санаачилга гаргажээ.
 
Тус улсын нисэх онгоцны буудлуудаар дамжин өнгөрч буй зорчигчдод нэвтрэх виз олгох талаар шинэ бодлого боловсруулахыг эрх баригчид зөвшөөрсөн байна. Шинэ бодлогын хүрээнд визийн журмыг илүү боловсронгуй болгосноор дамжин өнгөрч буй зорчигчид тус улсад бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой болох аж. Ингэснээр тус улсад аялал жуулчлалын салбарын хөгжлийг хөхиүлэн дэмжинэ хэмээн эрх баригчид найдаж байна. Шинэ бодлогыг боловсруулахын тулд Иргэний харьяаллын хэрэг эрхэлсэн холбооны албаны удирдлагын дор ажлын хэсэг байгуулжээ.
 
2017 онд АНЭУ-ын нисэх онгоцны буудлуудаар үйлчлүүлсэн зорчигчдын 70 хувь нь дамжин өнгөрөх зорчигчид байжээ. Шинэ бодлогод визийн хураамж, дамжин өнгөрч буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх арга механизм, аялал жуулчлалын дурсгалт газруудын талаар тусгах аж.

 Э.Аянзаяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)