Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?

Хэзээ нэг өдөр Facebook хаагдвал юу болох талаар бодож үзэж байв уу? Саяхан 2 сарын өмнө Монголчууд Facebook компанийн үүсгэн байгуулагч Mark Zuckerberg-н гаргасан timeline тай холбоотой мэдэгдлийн (энэ мэдэгдлийн талаар эндээс уншаарай) зургийг тавьж Facebook удахгүй хаагдана гэх мэдээллийг маш хүчтэйгээр хүлээн авцгаалаа.

 Манай орон даяар цацах эрхтэй цөөхөн тв-н нэг нь мэдээн дундуураа хаагдах талаар сурвалжлага бэлтгэв. Зарим нэг хүмүүс messengereer энэ мэдээг цааш нь 30 хүнд тараа, үгүй бол таны фэйсбүүк хаагдана гэх утгатай мессежийг илгээж байв.

Ямар нэг юм болоод үнэхээр хаагдвал юу болох талаар төсөөлж үзье.

Хувь хүмүүсийн харилцаанд
Монголоос сар бүр идэвхтэй 1.5-с 2.0 сая хэрэглэгч тогтмол хандан ордог нийт бүртгэлтэй аккоунтын тоо 2 сая-г аль хэдийнээ давсан тоо бий. Мэдээж энэ дунд хуурамч аккоунт болон хувь хүний зорилгоор нээгээгүй аккоунтуудын тоо их бий. Хамгийн түрүүнд та зарим нэг найз нөхдөөсөө холбоо тасарч болох юм. Мөн найзууд, гэр бүл болон найз болсон хүмүүсийн хаана юу хийж, хэнтэй уулзсан талаар сэлфи зураг, check-in үүдийг харахгүй болно гэсэн үг. Хаана гоё арга хэмжээ, уулзалт, шинэ ресторан, дэлгүүр нээгдсэн талаар мэдээллээс хоцорно. Төрөл бүрийн мэргэжлийн группүүд, пэйжүүдээс шинэ мэдлэг мэдээлэл авах, бусад хүмүүсийн "real comment" буюу үзэл бодлуудыг харахгүй нэг ёсондоо зарим нэг мэдээллийг мэдэж авах “хурд” багасах болов уу. Фэйсбүүкийн хүмүүст хүрсэн хамгийн гол шалтгааны нэг нь энэ мөн. Хүмүүсийн хоорондын харилцааг илүү “мэдээлэлтэй”, бас хооронд нь ойртуулж чадсан нь 1 тэрбум давсан хэрэглэгчийг авч ирсэн буй заа.

Бизнест хэрхэн нөлөөлөх вэ
Монголд ямар нэгэн Facebook Page үүсгэсэн 200 000-250 000 хүн байдаг бөгөөд сүүлийн 3 сарын хугацаанд Facebook зар сурталчилгаанд мөнгө төлсөн хэрэглэгчийн тоо 5000 орчим байна. Харин монголоос хэдэн төгрөг зөвхөн зар сурталчилгаанд гарсан талаар нэгдсэн статистик банкууд дээр л гарах боломжтой.

Өнөөдөр монголын ямар ч маркетераас хэрэглэгчдээ хамгийн хурднаар хүрэх "хямдхан", бөгөөд үр дүнтэй суваг юу байна гэхэд бүгд нэгэн дуугаар фэйсбүүк гэж хариулна гэдэгт итгэлтэй байна.

Facebook -н хамгийн давуу тал нь та өөрийн яг зорилтот хэрэглэгчдээ өөрийнх нь гаргасан хэрэгслүүдийн тусламжтайгаар маш нарийвчлалтайгаар олж аван тэдэнд зар сурталчилгаагаа өөрийн хүссэн дүнгээрээ хүргэх, хянах боломжтой болдгоороо хамгийн давуу талтай.

Бизнес эрхлэгчдэд хамгийн чухал мэдээлэл бол хэрэглэгчдийн дата буюу хэрэглэгчдийн борлуулалтад тус болох мэдээллүүд байдаг. (нэр, утас, имэйл, худалдан авалтын түүх, харилцсан түүх, юу сонирхдог гэх мэт) Энэ мэдээллийг зөв хөтлөхөд зориулсан системүүд нь CRM, Санхүүгийн систем юм. Харамсалтай нь манай зарим бизнес эрхлэгчид бүгдийг нь Facebook дээрээ хөтлөх гэж хичээдэг нийтлэг алдаатай. Фэйсбүүк энэ мэдээллүүдийг дангаараа гаргаж цэгцтэй хөтлөх боломжгүй юм. Мөн фэйбүүкээс танд танай хуудсанд тэдэн хүн лайк дарсан болон таны постыг тэдэн хүн үзсэн гэдгийг харуулахаас биш яг хэн хэн үзсэн гэдгийг гаргаж өгдөггүй.

Facebook харин таны мэдээллийг маш олон хүнд хүргэх маш их боломж бүхий суваг гэдгээр нь ашиглавал илүү тохиромжтой. Фэйсбүүкийн давуу тал болон зар сурталчилгаагаа хэрхэн үр дүнтэй хүргэн тал дээр манайхаас явуулдаг "Facebook орчинд бизнесээ удирдах нь" сургалтанд дээр илүү дэлгэрэнгүй заадаг.

Гэнэт Facebook хаагдлаа… юу болох вэ?

Facebook like

Лайкын хойноос хөөцөлдөх буюу олон лайктай болчихвол давуу талтай болох юм шиг хүмүүс ойлгодог. Гэхдээ энэ бол харьцангүй ойлголт юм. Фэйсбүүк дээр лайк дарсан хүмүүсийн хэдэн хувь нь танай хэрэглэгч вэ? Та хэрэглэгч гэдгээ хэрхэн мэдэж бүртгэдэг вэ? 200 000 лайктай байсан нь дээр үү. 20 000 хэрэглэгчдийн утас имэйл зэрэг мэдээлэл нь илүү чухал уу?

Post engagement

Та тэмцээн уралдаан, хэрэглэгчдэд зориулсан идэвхжүүлэх өдөр тутмын мэдээлэлээр хүмүүсээр лайк даруулж зөндөө коммент бичүүлжээ. Үр дүнд нь танд хэдэн хэрэглэгч орж ирсэн эсвэл эргээд тэдэнтэй холбогдох мэдээлэл үлдсэн үү? Лайк дараад л өнгөрсөн үү? Фэйсбүүк байхгүй бол энэ их лайк коммент юу болж үлдэх вэ?

Messages

Танай пэйжрүү олон хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхоод холбогдсон нь гарцаагүй. Танд тэр хүмүүсийн нэгдсэн дата мэдээлэл бий юу? Та бүгдрүү нь буцаагаад залгах, масс имэйл явуулах зэрэг нэгэн зэрэг олноор нь хандах боломжтой юу?

 

Эндээс багахаан дүгнэлт хийхэд бизнесүүд өөрийн фэйсбүүк дээрээ хэрэглэгчдийн бүртгэл хийхэд тохиромжгүй юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл фэйсбүүкт дан найдан хэрэглэгчийн мэдээлэл цуглан борлуулалт хийх, хэрэглэгчдийн нэгдсэн бүртгэл хөтлөн явуулахад бараг боломжгүй. Харин фэйсбүүкийг ашиглан та өөрийн мэдээллээ олон хүнд хүргэх зорилгоор ашиглах нь зөв юм.

Зарим хүмүүс facebook байхад вэбсайтаар яах вэ гэж хэлдэг.

Тэр хүмүүсээс би лайк дарсан хүмүүсийнхээ хэдэн хувийг "таньж" чаддаг вэ? Хэд нь яг танайхыг хэрэглэдэг төлбөр төлсөн хэрэглэгч вэ? гэж асуудаг.

Харин facebook пэйжтэй байх уу, вэбтэй болох ёстой юу гэсэн асуултанд би ХОЁУЛАНГ нь ашиглаарай гэж зөвлөдөг. Аль аль нь танд илүү боломжуудыг нээж өгнө.

Фэйсбүүк хаагдвал юу болох талаар өөрийн бодлоо комментоор үлдээгээрэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (1)


| 2018-04-17 : ip: ***.9.40.140

Фейсбоок байхгүй бол эхлээд уйтгартай. Дараа нь жинхэнэ аз жаргалтай л болно доо.