Жүжигчин З.Одбаяр 200 хүүхдийг баярлуулав

"Маш нууц" киноны гол дүрийг чадварлагаар олонд танигдах болсон жүжигчин Э.Одбаяр өчигдөр 29-р сургуулийн сонсоголын бэршээлтэй 200 хүүхдүүдийг баярлуулсан байна. Юу гэхлээр Параллель ертөнц киног Гэгээнтэн кино театртай хамтран Монгол subtitle -тайгаар үнэгүй үзүүлжээ.  Дэлгэцийн бүтээл тоглож эхэлсэнээсээ хойш охид бүсгүйчүүдийн зүрхийг булааж , хайрыг татсан нэгэн. Тэрээр эхнэртэй бөгөөд саяхан анхныхаа үрийн зулаг үнэрлэж аав гэх алдарыг зүүгээд байгаа.  Царай зүс, бие хаа, уран чадвар гээд жүжигчин хүнд байх бүх шинж бүрэлдсэн түүнд кинонд тоглох санал ч ихээр ирдэг гэдэг. Түүний энэхүү хүмүүнлэгийн үйлс олон хүмүүсийн талархалыг хүлээгээд байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 
 
 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)