С.Сэрчмаа трансжендертэй өрсөлдөв

Сүүлийн үед өвөрмонгол нөхөртэйгээ эргэн нийлсэн гэх ярианд өртөөд байгаа дуучин С.Сэрчмаа олон улсын трансжендерийн “Мiss International Queen” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож Топ 10 оролцогчийн нэгээр шалгарсан трансжендер Б. Солонготой өрсөлдсөн байна. Юунд гэхлээр NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн хоёр дахь цувралын дугаарт хэн нь сайн хоол хийхээр өрслдөсөн гэнэ. Энэ тухай сошиалд идэвхтэй байх Солонго өөрийн пэйж хуудаснаа “Бид ямар хоолоор өрсөлдөх бол Дэлхийн алдарт тв шоу Ахлах тогоочийн заавраар 2-р цувралд Соко нь Сайхан бүсгүй сайн ээж МУСТА, Поп дива С.Сэрчмаатайгаа оролцлоо.”  4 сарын 22-ноос 2-р цуврал эхлэх юм байна” хэмээн бичжээ.

 

 
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)