UBS-ээ санагалзсан Одкогийн сэтгэл тэнийв

Залуу байхын UBS телевизийн нүүр царай болж бүхий л сонирхолтой нэвтрүүлгийг хөтлөж ирсэн хөтлөгч Одко буюу Э.Одгэрэл халаагаа өгөөд нэлээдгүй хугацааг үдэж буй. Хүүхдүүдээ харан гэртээ сайн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж буй тэрээр олны өмнө гаралгүй нэлээд хугацааг үджээ. Ийн нам гүм болсоор удан аливаа арга хэмжээнд ч оролцдоггүй ичээндээ орсон мэт байсан боловч саяхан UBS телевизийн бүтээл болох “Говийн домог” киноны нээлтэнд хүрэлцэн ирлээ. Тэгэхдээ телевизийн хамт олноо ихэд санасан бололтой цаанаа л нэг баясгалантай явах ажээ. Арга ч үгүй биз түүний амьдралын салшгүй нэг хэсэг болох мартагдашгүй түүхийн хуудаснаа эргэн зочилсон түүний сэтгэл хөдлөлийг үгээр хэлэшгүй юм. Тэгэхдээ хөтлөгч маань хүрээ хүүхэн хэв маягаар хувцасласан нь нэг л донжтой харагдах ажээ.

 

 
 
 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)