ОРГОСОН ЯЛТНЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн шуурхай эрэн сурвалжилж энэ  сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос баривчилсан байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413 дугаар ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан 43 настай Д.Зоригт нь энэ сарын 08-ны өдөр оргожээ. Оргох үедээ тус хорих ангид гахай маллан гадуур ажил хийдэг байв. Д.Зоригт нь 2012 оны 3 дугаар  сард Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь  нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан этгээд юм. 

 

Ж.Батсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)