Нүцгэн цэвэрлэгчтэй компанид залуу, гоолиг биш нас тогтсон эмэгтэйчүүдийг ажиллуулдаг

Их Британид “Naturist Cleaners” хэмээх сонирхолтой цэвэрлэгээний компани үйл ажиллагаа явуулж, хэдийн олонд танигджээ. Энэ компани 300 гаруй ажилтнаар чадварлаг баг бүрдүүлж, дуудлагаар айл өрхүүдийн гэрийг цэвэрлэж өгдөг байна. Ажилчид нь цагийн 48-72 долларын хөлс авч, чамгүй орлоготой, сэтгэл хангалуун амьдардаг гэнэ. Сонирхолтой нь, эндхийн цэвэрлэгч нар бүгд хувцсаа бүрэн тайчиж, нүцгэлэх ёстой бөгөөд залуу, гоолиг биш нас тогтсон эмэгтэйчүүд ажилладаг байна. Энд ажлын туршлагатай, зөв галбиртай эмэгтэйчүүдийг авч ажиллуулахыг эрмэлздэг гэнэ.

“Naturist Cleaners” компанийн захирал Лаура Смид “Манай үйлчилгээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Бид үйлчлүүлэгчдэд нүцгэн эмэгтэйчүүдийн биед огт хүрч болохгүй гэсэн шаардлага тавьж, түүнийгээ ч сайн хэрэгжүүлдэг. Тиймээс ажилчид аюулгүй байдалдаа ер санаа зовдоггүй. Манай үйлчилгээ садар самуун сурталчилж буй хэрэг биш юм. Үүний цаад санаа нь нас, хүйс, арьс өнгө үл харгалзан өөрийгөө хэн гэдгээ мартан, өөртөө итгэлтэй болох явдал юм” хэмээн ярьжээ.

Тэдний байнгын үйлчлүүлэгч Боб Хардинг “Би хувцасгүй цэвэрлэгч нарыг дуудах дуртай. Тэд яг цагтаа ирээд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг найрсаг хүмүүс байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: “Daily Mirror”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)