Японы од гоо сайхны хагалгааны гайгаар аймшгийн киноны баатар болжээ

28 настай Японы од Рина Нанасе хэтэрхий олон удаа гоо сайхны хагалгаа хийлгүүлсэний гайгаар Харри Поттер киноны элф чихтэй Доби шиг царайтай болжээ. Том нүд, өндөр хамар, жижиг шанаатай болж чадсан ч шинэ төрх нь түүнд огтхон ч зохисонгүй. Хагалгаа хийлгүүлээгүй байхдаа өхөөрдөм хөөрхөн төрхтэй байсан бол ердөө хоёрхон жилийн дараа хүнд өвчин туссан хүн шиг царайтай болж, өөрчлөгджээ. Твиттер хуудсанд гэрэл зургаа нийтэлсний дараа Нанасе шүүмжлэлийн бай болсон юм. Интернэт хэрэглэгчид түүнийг харь гаригийн амьтантай адилхан харагдаж байна гэжээ. 

Б.Мөнхтуяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)