Хүүгийнхээ найз охин шиг харагддаг мөнхийн залуу ээж

Ази бүсгүйчүүд хөгширдөггүй залуу төрхөөрөө интернэт ертөнцөд алдаршиж байна. Өмнө нь Хятадын цаг агаарын хөтлөгч Янг Дан, Японы залуу сахиусан тэнгэр Масако Мицутани, Тайванийн дизайнер Люри Хсу зэрэг эмэгтэйчүүд гайхагдаж байсан бол одоо 50 настай Лю Иелин хэмээх бүсгүй олон улсын хэвлэлүүдийн баатар болжээ. Байгаль нуурын эрэг дээр усны хувцастай зогсох түүнийг хараад хэн ч 50 настай гэдэгт итгэдэггүй. Зарим нь бүр 23 настай хүүгийнхээ найз бүсгүй нь гэж андуурдаг гэнэ.

Мөнхийн залуу Лю Иелин хатагтай Хятадын “Weibo” цахим хуудсанд 150 мянга гаруй дагагчтай болсон бөгөөд түүний гоо сайхны нууц нь тасралтгүй дасгал, сургуулилт хийх явдал юм. Тэрээр 30 жилийн турш усанд сэлэлтээр хичээллэж, байнга жингээ барих дасгал хийдэг байна. Лю Иелин 80 нас хүртлээ усны хувцас өмсөж, гоо сайхнаа алдахгүй байхыг мөрөөддөг гэнэ.

Эх сурвалж: www.odditycentral.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)