''Экс''-ийнхээ зургийг гутлын улавчин дээр хэвлүүлэх боломжтой болжээ

Валентины баярыг тэсэн ядан хүлээх нэгэн байхад валентины баярыг үзэн яддаг нэгэн байна. Тэдэнтэй адил гэгээн хайрын баярт дургүй хүмүүст зориулж өөрийн зүрхийг шархлуулсан хэн нэгний зургийг гутлын улавчин дээр хэвлүүлж, өдөр бүр дээрээс нь гишгэж явах боломжийг Лондонгийн Бомба&Парр компани олгож буй юм байна.
Эртний Грек Ромын үед Египтчдүүд дайснаа үргэлж дарж байх санааг агуулан дайсныхаа хөргийг гутлын улан дээрээ зуруулдаг байжээ. 

Бомба&Парр компанийнхан Египтийн археологийн музейг үзэж яваад энэхүү аргыг олж мэдмэгцээ 21-р зууны хүмүүсийн шаналалт салалтыг давах хэрэгсэл болгон ашигласан нь энэ. 

Та ганган улавчтай болохын тулд ердөө ''экс''-ийнхээ сайн чанарын гэрэл зургийг хоёрдугаар сарын 14-өөс өмнө компанийн http://bompasandparr.com веб сайтад илгээхэд болно. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)