Марк Зукерберг алдагдалд оржээ

“Facebook”-ийн эзэн Марк Зукерберг 3.3 тэрбум ам.долларын алдагдалд оржээ.

Тэрбээр хамгийн том цахим сүлжээ болох “Facebook”-д өөрчлөлт оруулсныхаа дараа ийнхүү алдагдал хүлээсэн талаар “Bloomberg” телевиз мэдээлжээ. Бизнесмений хийсэн уг алдаанаас болж компанийнх нь хувьцаа 4.5 хувиар унаж, Зукербергийн өөрийн хөрөнгө нь 74 тэрбум ам.доллар болтлоо багассан байна.

Марк Зукерберг “Facebook”-д байсгээд өөрчлөлт оруулдаг билээ. Эдгээрийн зарим нь олны талархлыг хүлээдэг ч зарим өөрчлөлт ийнхүү компанийг нь алдагдалд хүргэж байгаа бололтой.

О.Чанцаа

Эх сурвалж: Zindaa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)