Д.Трамптай холбоотой байсан порно од дуугүй байсныхаа төлөө 130 мянган доллар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өмгөөлөгч Сторми Данэиэлс нэрээр алдаршсан насанд хүрэгчдийн киноны алдарт жүжигчин Стефани Клиффордод 130 мянган ам.доллар төлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой байсныгаа нууцалсных нь төлөө энэ хэмжээний мөнгийг төлсөн гэж “The Wall Street Journal” мэдээллээ. Төлбөрийг 2016 оны зун буюу Ерөнхийлөгийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үед өгсөн гэнэ. Харин Цагаан ордноос энэ мэдээллийг худал мэдээлэл хэмээн үгүйсгэжээ.

Харин сонины редакц уг мөнгө Д.Трампын өмгөөлөгчөөр дамжин Дэниэлсийн дансанд орсныг батлах хөдөлшгүй нотолгоо байгаа хэмээн бичсэн байна. Сонины баталж байгаагаар бол Д.Трамп Сторми Даниэльстэй эхнэр Меланьятайгаа гэрлэсний дараа учир ургуулж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Д.Трамп гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байсан гэж бичсэн байна

Эх Сурвалж eagle.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)