Д.Мурат гишүүнийг шившиг болгосон бүсгүй "жудаггүй зан" гаргасан гэж үү...

УИХ-ын гишүүн Д.Муратын асуудал өнгөрөгч намраас сөхөгдөж эхэлсэн боловч өөр бусад дуулианд дарагдаад тухайн үедээ өнгөрсөн аж.

Хохирогч гэгдэх Б.Бахытгүлийн холбогдох газруудад илгээсэн гомдлын бичгээс харахад, одоогоос бараг 3-4 сарын өмнө бичигдсэн байх бөгөөд харин жинхэнэ бодит шуугиан хэдхэн хоногийн өмнө эхэлснийг бид санаж байгаа.

Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Б.Бахытгүл хэмээх бүсгүйд эрхэм гишүүн хайр сэтгэл зарлан, нөгөөх нь төдийлөн ойшоохгүй болохоор дарамтлан зодож нүдсэн гэх сэтгэгдэл тухайн бүсгүйн өргөдлөөс ойлгогдож байна. 

Харин өөрийнх нь сэтгэлийг хүлээн авалгүй, дургүйцээд байгаа бүсгүй рүү яагаад шалдан нүцгэн зургуудаа илгээснийг огтоос бодоод ойлгосонгүй. Өөр өнцгөөс аваад үзвэл, тэд өмнө нь иймэрхүү зургуудаа харилцан үзэлцэх хэмжээний "дотно" харьцаатай байсан ч юм шиг.  Тэгээд ямар нэгэн хувийн асуудлаас болоод нэгнийхээ бузар булайг дэлгээд эхэлсэн ч юм шиг...

Бас өөрт нь огт хамааралгүй хүүхнийг ухаангүй хардан, УИХ-ын гишүүн хүн атлаа түүнийг зодож нүдэх хэмжээнд тулна гэхээр бүр ноцтой харилцаатай байсан ч юм шиг...  Их л сонин сэтгэгдэл төрөхөөр. 

Олон нийтийн сүлжээний хэрэглэгч нэгэн бүсгүй энэ 2-ын хооронд үүсээд буй асуудалд хамаатуулсан болов уу гэмээр дараах зүйлийг бичсэн харагдана: "Эр хүн ч, эм хүн ч жудагтай байх ёстой л гэж би хувьдаа боддог. Бүр ч бай, түр ч бай хөнжил хуваасан, үнэн ч бай худал ч бай итгэлийн өврөө нээсэн, сэтгэлийн энгээ зүйсэн нэгнээ ил тод зарлан тунхаглаж, элдэв юм нэхэж, ингэнэ тэгнэ гэж заналхийлж явах сайхан л байдаг юм байх даа хэмээн гайхан боддог боллоо. Эмэгтэй хүний амьдралд элдэв учрал тохионо. Тэр болгонд намайг ингэлээ, тэглээ гээд байвал олны дотор яаж амьдрах вэ. Учрал болгон өөрийн өнгөтэй. Ерөөлтэй ч бий. Ерөөлгүй ч бий. Гашуун ч бай, чихэртэй ч бай дурсамж бол дурсамж. Залгичихаад цаашаа амьдарна гэж боддог ихээхэн хоцрогдсон, огтоос жендерийн мэдрэмжгүй нэгэн билээ, би. Бурхан өршөөг..." гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)