42 хүүхэд хүчирхийлсэн этгээд баригджээ

ДОХ/ХДХВ-ээр өвчилсөн дасгалжуулагч эр ажилладаг сургуулийнхаа бага насны 42 хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагджээ.
Карлос Дингело Белл гэгч этгээдийг энэхүү аймшигт үйлдлийг дараагийн гэмт хэргээ үйлдэхээр төлөвлөсөн өдрөөс нь нэг хоногийн өмнө таслан зогсоосон байна. 

 

Гаж донтон 2015 оны тавдугаар сараас 2017 оны зургаадугаар сарын хооронд 11-17 насны 42 хүүхдийг хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн гэнэ. 

 

Беллыг ирэх гуравдугаар сарын 28-нд шүүх бөгөөд прокурорын хэлж буйгаар түүнд ойролцоогоор 190 жилийн хорих ял оноох бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)