“Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир: Би Г.Номуундарийг яагаачгүй

Эмэгтэйчүүдийн эсрэг ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлийн эсрэг #MeToo хөдөлгөөн нь арван жилийн өмнөөс Америкт эхэлсэн ч, өнгөрсөн 10 р сарын эхээр холливуудын алдартай жүжигчин Эшли Жадд нь Мирамакс, Вайнштэйн кино компанийг үүсгэн байгуулагч Харви Вайнштэйнийг, түүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг байсныг илчлэх хүртэл төдий л олны анхаарлыг төвд байсангүй.

Жүжигчин Эшли Жаддын илчлэлтийн араас бусад алдартай жүжигчид болох Анжелино Жоли, Гвенет Полтрау, Салма Хайек нар мөн өөрсдийгөө Х.Вайнштэйний хүчирхийлэл дарамтанд өртөж байснаа гэрчлэн ярих болсноор уг асуудал холливуудын хүрээнээс халиж дэлхий нийтэд шуугиан тариад байгаа билээ.

Холливуудын эмэгтэй жүжигчдийн эл үйлдэл нь конгрэсст суугаа АН-ын 56 эмэгтэйн урам зоригийг нэмж Дональд Трампын бэлгийн дарамтанд өртсөн 17 эмэгтэйн гомдлыг шалгуулах асуудлыг яриж эхлээд байна.

 

Холливуудын энэхүү эффэкт нь сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд #MeToo хаштагаар хохирогсод бэлгийн дарамт, хүчирхийлэлийн золиос болсноо илчлэх явдал Монголын нийгэмд бий болж байна.

Саяхан нэр бүхий бизнесмэн, улстөрчдийн хүүхдүүдийн нэр холбогдсон хар тамхи, хүчингийн хэргийн хохирогчоос олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийсэн билээ.
Үүнийг дагалдан нэр холбогдсон залуучуудаас олон нийтийн сүлжээнд өөрсдийгөө буруугүй болохыг нэртэй сэтгүүлч, олон нийтийн сүлжээний идэвхтэн нараар батлан хэлүүлж холбогдолгүй болохоо илэрхийлсэн билээ. Нэр холбогдсон бас нэгэн залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа

“Номуундарийн лайвтай холбоотой буруу зөрүү мэдээлэл цацагдаж байна, тэр дундаа миний нэр энэ асуудалд дурдагдаж байгааг үзлээ.

Би АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байна. Эхлээд хэдэн хүүхдүүдийг буруутгаж байснаа одоо бүр Номуундарийг гутаах мэдээллүүд гарсан байх юм. Номуундарь болон нэр холбогдсон хүүхдүүдийн талаар гутаан доромжлох мэдээллүүд сошилаар цацаад эхэлсэн нь надад харамсалтай байна.

Сошиал ертөнц гэдэг бол сайн хүнийг муу болгож, муу хүнийг сайн болгож харагдуулж чаддаг юм байна. Миний мэдэхээр Номуундарь болон манай найзууд гадуур яригдаж байгаа шиг муу хүүхдүүд биш, мөн ийм зүйл хийхгүй. Миний мэдэхээр ийм зүйл болоогүй. Хийх нь байтугай хэлж ч чадахгүй зүйлийг бидэнд тулгах юм.” хэмээн тайлбар оруулж хууль хяналтын байгууллагад шалгуулахаа илэрхийлсэн байна.

А.Тэмүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)