Монголын Оюуны спортынхоны 2017 онд гаргасан бахдам АМЖИЛТууд

Монголын Оюун Ухааны Академийн ой тогтоолтын баг тамирчдын 2017 онд олон улсад гаргасан амжилт:

1. Солонгос улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнээс 90 медалийн 41 медалийг хүртэн, дэлхийн 4 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр;

2. Гонконг улсад болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 медалийн 73-ыг хүртэн, дэлхийн 6 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр;

3. Индонези улсад зохиогдсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 медалийн 57-г нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр;

4. БНХАУ-ын Шэнжэнь хотод зохиогдсон 100.000$ -ын шагналын сантай тэмцээнд 5 дээд амжилт тогтоосон ба 2 тамирчны гаргасан дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдэн, 9 цомын 5-ыг нь хүртэж тэргүүлсэн сайхан амжилттайгаар энэ оныг үдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)