АНЖЕЛИНА ЖОЛИТОЙ АДИЛХАН БОЛОХ ГЭЭД 50 МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖЭЭ

Энэ бүсгүйг хараад хэдэн настайг нь таах амаргүй. Яагаад гэвэл тэр бодит хүн биш юм шиг харагддаг. Нэг харахад 30-тай ч юм шиг, үгүй бол 25 настай ч юм шиг. Үнэндээ Ираны Сахар Табар (Sahar Tabar) хэмээх энэ бүсгүй 19 настай. Тэр өөрийн шүтээн жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 удаа гоо сайхны хагалгаанд орсон юм.

Сахар Анжелина Жолиг үнэн сэтгэлээсээ шүтэн биширдэг гэж ярьдаг ч гэрбүлийнхэн нь түүнийг шүтсэнээсээ болоод арай л хэтэрлээ гэж үздэг.

Тэр уруулаа томсгож, хамраа янзлуулж, нүүрээ засуулсан ч цахим ертөнцөд түүнийг Жолитой биш зомбитой адилхан гэж үздэг.

Шүтээнтэйгээ адил болох гэж тэр жин барьсаар одоо 40 кг жинтэй гэнэ.

Табар өөрийгөө Жолитой үнэхээр адилхан гэж итгэдэг. Түүний инстаграм хуудсыг дагагч 337 мянган хүн ч тэгэж боддог.

Гэхдээ гол асуудал тэр Жолитой адил эсэх биш харин 19 настай бүсгүй цаашдаа яаж амьдрах вэ гэдэг байна.

Түүний хамгийн сүүлийн зураг.

Instagram хуудас нь энэ байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)