СИТИ Их сургуулийн Бизнес Удирдлагын сургуулийн 100 оюутан сайн дурын ажил хийлээ

СИТИ Их сургуулийн Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн санаачлагаар СБД-ийн Нийгмийн халамжийн хэлтэстэй хамтран нэн ядуу нэг өрхийг гэртэй болгох мөн мөр зэргэцэн суралцаж байгаа оюутнууддаа манлайлал үлгэрлэл үзүүлэх зорилгоор хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд СБД-ийн 1-р хорооны 5-р байрны гадна орчин болон “Шинэ үе” Сургуулийн арын гудамжны цас, мөсийг цэвэрлэж иргэд зорчход аюулгүй, халтиргаа, гулгаагүй болгосон байна. Оюутнуудад ажлын хөлсөндөө 12600 төгрөг тус тусын дансанд шилжүүлэн авсан бөгөөд нийт 1260000 төгрөгөөр цугларсан байна. Оюутнууд дээрх мөнгөөрөө СБД-д харъяатай өрх толгойлсон эмэгтэйд гэр авч бэлэглэх юм байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)