Трамп: АНУ дахин саран дээр газардаж, тугаа мандуулна

Тэрбээр “Бид энэ удаад саран дээр төрийн далбаагаа мандуулж, хөлийн мөрөө үлдээх болно. Мөн “НАСА”-ийн мэргэжлийн бага сараас гадна Ангараг дээр очиж, хайгуул хийнэ” гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр сансар судлалын бодлогын баримт бичигт гарын үсэг зурсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ

Трамп уг баримт бичигт гарын үсэг зурсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандан “АНУ дахин саран дээр газардах болно” гэж хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн 2010 онд “сансрын нисгэгчээ сар руу хөөргөж, улмаар Ангарагт хайгуул хийнэ” хэмээн мэдэгдэж байсан. Харамсалтай нь Обамагийн “Сараас Ангараг руу” төлөвлөгөө хэрэгжээгүй юм

Цагаан ордны экс тэргүү Жорж Бушийн "Constellation” төслийн хүрээнд тус улс ирэх 2020 онд сансрын нисгэгчээ сар руу илгээх байсан юм. гэхдээ уг төсөл 2005-2009 оны хооронд хэрэгжсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)