Уралын мөөгчин улаан гараараа баавгайг айлгаж хөөжээ

ОХУ-ын Свердловск мужийн Сосьва тосгоны оршин суугч 44 настай Александр Лопахин энэ сарын эхээр мөөг түүхээр лойд ганцаараа явж байж. Кошай суурингийн ойролцоо явж байтал нь гэнэт бамбаруушаа дагуулсан эвштэй тааралдаж орхиж.

Эвш бамбаруушаа харамлан мөөгчин рүү шууд л дайрсан байна. Александрт мөөг тайрах зориулалттай бяцхан хутганаас өөр ямар ч зэвсэг байсангүй. Бас яахав зэвсэг юм гээд түүгээрээ айлгах гэтэл эвш түүнийг нь мулт цохиж унагаагаад Александр луу дайрч толгой түрүүгүй балбаж эхэлжээ.

Александр хоёр гараараа толгойгоо хамгаалж, ингээд л үхлээ гэж бодсон байна. Дараа нь тэрээр зүүн гараараа баавгайн толгойг түлхэж байгаа шанаа руу нь баруун гараараа байдаг хүчээрээ цохьсон байна. Чухам энэ ганц цохилт ёстой л нокаут болж баавгай мөөгчнийг орхин бамбаруушаа дагуулан ой руу зугтжээ. 

Баавгайн мцохилт, маажихаас толгойгоо гараараа хамгаалсан болохоор Александрын гар, толгой нь илүү их бэртэж шархадсан байна. Гэхдээ түүний амь нас, эрүүл мэндэд тийм ч аюултай биш гэж эмч нар баталж байна. 
Александр гар утас барихуйц ойн цоорхойд ирэн танил руугаа утасдаж болсон явдлыг хэлснээр тэд нь машинаар ирж түүнийг эмнэлэгт хүргэжээ. Баавгай түүний хамрын угалзыг сэтэлснийг эмч нар хэвд нь оруулж оёсон байна. Баруун чих, гарын сарвуу, толгой гээд олон тооны шарх байгаа ч  энэ нь аюултай биш гэнэ.  

“Шууд л дайраад ирсэн, Хөл дээрээ босоод толгойг минь л хазах гэсэн байх.  Яагаад ч юм бүү мэд нэг их аймшигтай санагдаагүй. Арваад минут л ноцолдсон байх..Үс нь их зөөлхөн юм билээ. Нэг игараараа түлхээд л нөгөө гараараа шанаа руу нь дэлссэн, тэгээд л тэр зугтаачихсан” гэж Александр ярьжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)