”Ногоон нүдэн лам”-ын ганц хүү Б.Бэлэгдэмбэрэл: Миний аав их сайхан дуулдаг хүн байсан

Бид энэ удаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ногоон нүдэн лам” түүхэн романы гол дүр болох Баасан ламын ганц хүү Аймгийн Алдарт уяач, Онц барилгачин өндөр настан Бэлэгдэмбэрэл гуайг зочны хоймортоо урьж ярилцлаа.

Тэрбээр тус романы хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” номын нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотод цөөн хоногоор ирсэн аж

Таныг хүмүүс Баасан ламын ганц хүү, гэдгээр нь гадарлах боловч төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Ногоон нүдэн лам” буюу Баасан гэдэг хүний хүү Бэлэгдэмбэрэл. Аавдаа бага байхдаа өргөгдөж хүү нь болсон. Миний аав их уран, онцгой авьяастай, “Даян дээрх”-ийн том лам байсан юм л даа

Та Баасан ламын хэд дэх хүүхэд вэ

-Би хоёр дахь хүүхэд нь. Дээрээ нэг эгчтэй. Баасан лам улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтийн үед амьдралд нухлагдаж, “хэцүү газраас” гарч ирээд эгч бид хоёрыг өргөж авсан. Хүн эхээс төрөөд газарт унадаг, үхэх цаг ирэхэд тэнгэрт очдог. Миний хувьд тэнгэр аав, газар ээж гэж бодож явдаг. Өглөө босоод л аавдаа залбирч өөрийн хэмжээндээ ном хурж, өргөл өргөдөг

Дээр үед бурхан тахилаа хэрхэн нууж байсан юм бол

Би бага балчир байсан учраас яг хаана, яаж нуусан гэдгийг мэдэхгүй. Юутай ч аав минь “хэцүү газар” 10 гаруй жил орчихоод гарч ирэхдээ гэртээ ч ном уншдаггүй, ямар ч бурхан шүтээн байдаггүй тийм л байсан. Шорон гэдэг бол там шүү дээ. Олон ч лам хуврагууд тухайн үед шоронд орж цаазаар авахуулж амь эрсдэж байсан цаг үе. Миний аавыг ч мөн ялгаагүй цаазаар авах гэж нэрийг нь улаанаар бичсэн байхад нэгэн сайн санаат нутгийн хүн нэрийг нь ногоон болгож амьд үлдээсэн байдаг юм. Энэ хувь тавилан л байх. Үүнээс хойш аав минь хэзээ ч ном уншдаггүй, бурхан шүтээн гэж ярьдаг ч үгүй байлаа. Гэхдээ тархи оюун ухаандаа номтой хүн байсан. Тулсан үед цээжээр номоо уншчихдаг л байлаа

ЭХ сурвалж Breakingnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)