Ерөнхилөгч Х.Баттулга Н.Алгааг гүтгэсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг олигарх 30 гэрбүлийг зарлахаа амалсан. Энэ амлалтын хүрээнд хамгийн их лиценз эзэмшдэг компаниудыг зарлаад байгаа билээ.

 “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа “Майн-Инфо” компанийг үүсгэн байгуулсан, олон тооны лиценз эзэмшдэг, эхнэр Тунгалаг нь АМГ-т 20 гаруй жил ажилласан нь асуудал үүсгээд байгаа юм. Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа “Би “Майн-Инфо компанитай ямар ч холбоогүй. Надад нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй, байвал олсон хүнд өгнө” гэжээ. Тэгэхээр Х.Баттулга, З.Энхболд нар бусдыг гүтгэсэн үү, үгүй юу гэдэг асуулт гараад байгаа юм. Шударга дүр төрхтэй, тэтгэвэрт сууж буй Н.Алгаагийн мэдээлэл олон хүнийг гайхшируулж байгаа бололтой.

Н.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)