TOEFL-д бэлтгэхэд ТУСЛАХ 10 ҮНЭГҮЙ вэбсайт

Дэлхийн шилдэг сургуулиуд руу хөтлөх гүүр бол Англи хэлний мэдлэг билээ. Англи хэлний мэдлэгийг хэмжих гол шалгууруудын нэг нь TOEFL-ын шалгалт байдаг. Ингээд уг шалгалтад бэлтгэж байгаа хүмүүст хамгийн сайн туслагч болох үнэ төлбөргүй 10 вэбсайтыг нэрлэж байна.

ETS TOEFL - http://www.ets.org/

ТОEFL-ийн шалгалтын албан ёсны цахим хуудас. Эндээс та шалгалтын хэлбэр, ерөнхий мэдээлэл, үр дүнтэй бэлтгэх аргуудтай холбоотой мэдээлэл авч болно.

Learn 4 Good http://www.learn4good.com/languages/spec_english_toefl.htm

ТOEFL-ийн тестийг сайн бэлтгэе гэвэл энэ сайтыг сонгоорой. Тестээр өөрийгөө шалгахаас гадна үр дүнгээ хэрхэн тооцох аргуудыг зааж өгсөн байна. Мөн энэ сайт саяхан TOEFL-ийн шалгалт суурилж элсэлтээ явуулдаг сургуулиудыг жагсаалтыг оруулжээ.

Get TOEFL

Энд зөвхөнTOEFL-ийн шалгалтын тухай мэдээллээр хязгаарлагдахгүй. Англи хэл сурах арга барилын зэрэгцээ эдгээр шалгалтуудын зорилгын тухай мэдээлэл хангалттай бий.

Test Magic - http://www.testmagic.com/

ТOEFL-ийн туршилтын тестүүдийг эндээс аваарай. Мөн эссэ бичих, шалгалтандаа бэлтгэхэд хэрэгтэй зөвлөгөөнүүд энэ сайтад бий.

TestDEN - http://www.testden.com/challenge/free-toefl.asp

TOEFL-ын шалгалтыг албан ёсоор өгч байгаа юм шиг дасгал хийх боломжтой. Ял л компьютерын хувилбараар шалгалтаа өгч үзээрэй.

Freeesl - http://www.freeesl.net/on…/toefl/software/computer/toefl.htm

TOEFL-ын шалгалтад бэлтгэх дасгал, стратегиудыг агуулсан маш олон эх сурвалжуудыг энд нэгтгэсэн байгаа.

Good Luck TOEFL - http://www.goodlucktoefl.com/

Унших, сонсох, ярих, бичих гээд дөрвөн дадлаа тус тусад нь сайжруулах дасгалууд дээр энэ сайтаас орж ажиллаарай.

Test Prepreview - http://www.testprepreview.com/toefl_practice.htm

Шалгалтын тухай мэдээлэл, мөн дасгалуудаас гадна ерөнхий англи хэлийг шалгах олон тест, материалууд бий.

Quizlet -  http://quizlet.com/subject/TOEFL/

TOEFL-д түгээмэл ашигладдаг хэдэн зуун үгийг хялбар аргаар цээжлэх боломжийг олгоно.

Test Preppractice - http://www.testpreppractice.net/…/Free-Online-TOEFL-Practic…

Шалгалтад бэлтгэхэд хэрэгтэй ном, материалуудыг эндээс олж аваарай.

 

Эх сурвалж: www.assa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)