Дуучин Цэлмүүн харь улсад байгаа Монголчуудаа “Ямар ч ухамсар, соёл, төлөвшил байхгүй зvгээр л гудамжны” хэмээв

“Universe Best Songs” тэмцээнээс төрөн гарсан чадварлаг дуучин бол Ч.Цэлмүүн.

Дуучид дундаа мэдлэг боловсролоороо ялгардаг тэрээр өдгөө аралын Япон оронд сурч хөдөлмөрлөж буй. Саяхан хэл ам дагуулаад байсан сумочдын хэргийн дуулиан шуугиан намжаагүй байтал Япон улсад Монголчууд хоорондоо зодолдон метро саатуулсан хэрэг гарсан нь цахим ертөнцөөр тархаж шуугиан дэгдээгээд байна. Энэ тухай дуучин Цэлмүүн өөрийн цахим хуудаснаа улсынхаа нэр нүүрийг боддоггүй Монголчууддаа хандан :

“Хүний газар ирчихээд хэтэрхий юм. Харумафужигийн явдал дусаад энэ хэд дутаж дээ. Ямар ч ухамсар, соёл, төлөвшил байхгvй зvгээр л гудамжны… Гадаадад ирсэн бол улс орноо төлөөлж буйгаа мэдэхгvй ингэж байхаар Монголруугаа буцах хэрэгтэй шт. Бусад нь Монгол нэрээ яаж өөд нь авч явах уу гээд хvч хөдөлмөр ухаанаараа амьдарч байхад.

Адаглаад Японд байгаа бусад Монголчуудад муугаар нөлөөлнө гэж мэдэхгvй байхдаа? Японд ингэж метро саатуулаад одоо Японы мэдээгээр гарахвий дээ… Ядаж байтал цагаа яс барьдаг улсад энэний ард хэдэн зуун хvн метрогоо хvлээгээд ажил цаг нь хохирч байгаа… ”
хэмээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)