Далай лам Монголд дахиж айлчлах уу

Одоогоос жил гаруйн өмнө дээрхийн гэгээнтэн XXIV Далай лам Монголд ес дэх айлчлалаа хийсэн.

Энэ нь сүсэгтэн олны хувьд баяртай үйл явдал байлаа. Харин эрх баригч улстөрчдийн хувьд таагүй үйл явдал болсон юм. Тэрхүү таагүй байдал нь улам гүнзгийрч зөвхөн улстөрчдөд ч бус Монгол Улсад хохиролтой болох шахсан. Учир нь, БНХАУ-тай харилцах харилцаанд ан цав үүсч эхэлсэн юм. Тухайлбал, манай улсаас тус улсад хийх хэд хэдэн айлчлалыг цуцлах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байлаа. БНХАУ-ын энэхүү байр суурийг зөөллөхийн тулд манай улс бүхий л арга хэлбэрээр уучлалт гуйн аргадаж байж харилцаагаа хэвийн болгосон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянд хаягласан захидлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хүргэж өгсөн юм. УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмждэг. Манай улсад шашин төрийн асуудал тусдаа. Далай лам нь шашны байгууллагын шугамаар Монгол Улсад ирсэн. Хэдийгээр Монголын төр засгаас уриагүй ч бид цаашдаа Далай ламын манай улсад айлчлах асуудалд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авч ажиллана. Мөн Х Богдыг тодруулах болон сургаж бэлтгэхдээ гаднын ямар нэг шашны нөлөөлөл оруулахгүйгээр Монгол Улсын шашны хутагт хувилгаадууд өөрсдөө тодруулж эх нутагт нь сургана. Монголын тал Далай ламыг эх орондоо хүлээж авсан тал дээр харамсч байна” гэсэн утгатай захидал хүргэж өгсөн гэдгээ тухайн үед хэлж байлаа.

Хэдийгээр шашны шугамаар айлчилж, зөвхөн шашны үйл ажиллагаа явуулсан ч хоёр орны харилцаа, эдийн засаг, санхүүд нөлөө үзүүлсэн. Тиймээс энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. X Богдыг тодруулахад Далай лам оролцох уу, үгүй юү гэдэг асуулт бий. Засгийн газар энэ асуудалд оролцохгүй. Энэ бол шашны асуудал. Миний илэрхийлж буй Засгийн газрын байр суурь энэ.

Түүний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ асуудлаар мэдээлэл хийж Засгийн газрын байр суурийг илэрхийлж байсан юм. Тэрээр “Монгол Улс “Төвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг, язгуур эрх ашгийн асуудал” гэж үздэг “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашид ч баримтална. Далай лам шашны байгууллагын шугамаар, улс төрийн ямар нэг зорилгогүй айлчлал хийж, сүсэгтэн олонд ном айлдсан. Гэвч энэ айлчлалаас болж хоёр улсын харилцаанд үл ойлголцох байдал бий болсонд манай Засгийн газар харамсаж буйгаа илэрхийлсэн. Айлчлалыг зохион байгуулахад Засгийн газар, УИХ ямар нэг байдлаар оролцоогүй. Хэдийгээр шашны шугамаар айлчилж, зөвхөн шашны үйл ажиллагаа явуулсан ч хоёр орны харилцаа, эдийн засаг, санхүүд нөлөө үзүүлсэн. Тиймээс энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. X Богдыг тодруулахад Далай лам оролцох уу, үгүй юү гэдэг асуулт бий. Засгийн газар энэ асуудалд оролцохгүй. Энэ бол шашны асуудал. Миний илэрхийлж буй Засгийн газрын байр суурь энэ” гэж байв. Үүнээс хамгийн их анхаарал татсан хэсэг нь “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа” гэдэг өгүүлбэр. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам үнэхээр Монголд айлчилсангүй. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд айлчлах уу.

Далай лам Монголд дахиж айлчлах уу

БНХАУ-д айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гаргажээ. Тус “Хэвлэлийн мэдээ”-нийхээ” хоёрдугаарт “Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов” гэжээ. Ерөнхийдөө өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн бололтой. Харин шашны асуудлаар ямар байр суурь баримтлахаа тус “Хэвлэлийн мэдээ”-нд дурдсангүй. Тэгэхээр энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Далай лам Монголд арав дахь айлчлалаа хийх эсэх нь тодорхой бус байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)