Эрүүл мэндийн салбарынхан “Цусаа бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан 2 дахь жилдээ “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.
 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан 2 дахь жилдээ “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран  зохион байгууллаа. 

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр

Цусаа бэлэглэх өдрийг  33 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ арга  хэмжээ нь  ганцхан өдөр цус цуглуулах, донорын тоог нэмэгдүүлэх гэхээс илүүтэйгээр тогтмол олон нийтэд донорын талаар сургалт, сурталчилгаа мэдээлэл хүргэх нь чухал. Статистик мэдээгээр донорын тоо сүүлийн  4-5 жилд огцом өссөн үзүүлэлттэй байгаа.  Тухайлбал, хүн амын дунд цус өгөлтийн тоо 0.7-1.1 хувьд хүрсэн байгаа. Үүнийг дагаад бидний зүгээс 2016 онд дэлхий нийтийн уриалаад байсан сайн дурын авлагагүй донортой  орны эгнээнд элсэн орсон Монгол улсын хувьд том амжилт болсон.
ЦССҮТ-ийн хувь цусны хангамж нэмэгдэж, яаралтай  үед хэрэглэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөц хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа. Цус нөөцлөлтийн статистикийн хувьд шинэчилсэн дүнгээр  цусны  нөөцийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талаас цус цуглуулах, шинжлэх, хадгалах тээвэрлэх  нөхцөл дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаснаараа бүр хүчин чадалтай ажиллах боломж бүрдсэн.

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар

Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр дундаа ҮЭ-ийн байгууллагууд дандаа  цалин нэмэх, ажиллах нөхцөл сайжруулах гэж тэмцэхээс гадна сайн дурын ажлыг давхар хийж байдаг. Эрүүл мэндийн салбар цаг наргүй  олон мянган иргэний амь насыг эмч, эмнэлгийн ажилтнууд маань хамгаалж байдаг.  Энэ их ажлын хажуугаар мөн сайн үйл хийж, цусаа өгдөг маш олон эмч, эмнэлгийн ажилтан донорууд байдаг. Хүний амь насыг аврахын зэрэгцээ өөрийнхөө цусыг хүн өгч хариу нэхээгүй энэ аянд нэгдээд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ арга хэмжээ маань цаашид жил болгон уламжлал болгон зохион байгуулна. Өнөөдрийн арга хэмжээ ДОХ-той тэмцэх дэлхийн өдөртэй давхцаж байгаа. Цаашид эрүүл мэндийн салбарынхан энэ аянд нэгдэхийг уриалж байгаагаар өнөөдрийн арга хэмжээ онцлогтой болж байна. Миний зүгээс хоёр дахь жилдээ цусаа өгч байна. Гурван хүний амь насыг аварч байгаадаа баяртай байна.

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn
Цусаа бэлэглэх өдрийг зохион байгуулснаар Эрүүл мэндийн салбарын ажилтнууд доноруудын эгнээнд нэгдэж, байнгын доноруудын тоог нэмэгдүүлж, донорын үйлсийг сурталчлан, хүн амын дунд сайн дурын авлагагүй донорын талаарх мэдлэг, хандлага нэмэгдүүлэх, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хангамж сайжран олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол цусаа бэлэглэдэг доноруудын хамт олны  дунд алдаршуулах ач холбогдолтой.

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn
Өнөөдрийн үйл ажиллагаанд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, анхан шатны ҮЭ-ийн хороодын гишүүд, идэвхтэн сонгуультанууд, эмч, ажилтнууд оролцож байна.
Энэхүү “Хариу нэхээгүй тус” уриан дор зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож цусаа бэлэглэж буй нэг хүн 3 хүний амь насыг аврах ариун үйлсийг бүтээж байгаа аж.

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

Эрүүл  мэндийн салбарынхан “Цусаа  бэлэглэх өдөр”-т ХОЁР ДАХЬ жилдээ НЭГДЛЭЭ Arslan.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)