Өгзөг Баярмаа "Миний өгзөгөнд асуугаад хүрч болно"

Сошиал орчинд сүүлийн нэг жилийн хугацаанд олны танил болоод байгаа нэгэн бол Баярмаа.

Түүнийг олон нийт "Өгзөг" Баярмаа хэмээн тодотгодог бөгөөд тэрээр анх жингээ нэмэгдүүлэх зорилгоор фиттнесд явж эхэлсэн гэдэг. Сошиал орчинд өөрийн бие галбирыг гайхуулж нүцгэн шахам зурагаа нийтлэдэг түүнийг гэр бүлийнхэн болоод найз залуу нь ихэд дэмждэг ажээ. Түүний найз залуу түүний стилист болоод зурагчин, продюсер зэрэг бүхий л зүйлийг хийдэг бөгөөд түүнийг ийм нээлттэй байх гол түлхүүр нь гэнэ. Түүнийг хамгийн сайхан зүйлсээ харуулах ёстой, бусдад сайн сайхан зүйлсийг түгээх ёстой хэмээн бүх талаар нь дэмжиж тусладаг найз залуутайгаа үерхээд 2 жил болж байгаа ажээ. Тэрээр "Эх орны өглөө" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд түүний өгзөгөнд хүрч үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг хүмүүс олон байдаг тухай дурджээ. Тэдгээр хүмүүст тэрээр дуртайяа зөвшөөрдөг бөгөөд өөрийн зөвлөгөөг харамгүй өгдөг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)