“МӨНГӨН ӨВӨЛ - МАСТЕРКРОСС" БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН БОЛНО

Авто, мото спортын “Мөнгөн шонхор” клуб энэ бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автомашины бартаат замын тойрог уралдаан зохион байгуулах гэж байна.

“Мөнгөн өвөл - Мастеркросс 2017” бартаат замын уралдааныг УАЗ автомашины ангиллаар явуулах юм.

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг өвлийн уралдаанд шилдэг тамирчид олон бүртгүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)