ДУЛААНЫ ШУГАМЫН ХУДАГТ НАС БАРСАН ХОЁР ЭМЭГТЭЙ ОРОН ГЭРГҮЙ 39-51 ХҮМҮҮС БАЙЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худаг буюу бидний хэлж заншсанаар траншейний нүхнээс хоёр эмэгтэй хүн на барсан гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллажээ Улмаар дулааны шугамын хоолойд түлэгдэж нас барсан нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй хүний цогцсыг гаргасан билээ. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Талийгаачдийн хувьд 39, 51 настай оршин суух газаргүй тэнэмэл гэгдэх тодотголтой иргэд байсныг олж тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)