Өөрийн аз жаргалаа ойр дотныхонтойгоо хуваалц

Хонь - (3/21-4/19) 
Та хувийн ажил, албан тушаалын үүрэгт ажлаас болоод хайртай хүнээ хайхрахгүй орхисон бол одоо дутагдлаа засах цаг тань болжээ. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулан түүндээ дотно бөгөөд энхрий ханд. Оюун санаа, бие махбодын холбоо нь эрүүл энх байж, урт наслахын үндэс юм. Стрессийг бууруулж, амар тайвныг нэмэгдүүлэх зарим нэг дасгал хөдөлгөөн хийх болон иог, хийн дасгалын хичээлд бүртгүүл. Ажлын нөхцөлтэй нэг бүрчлэн танилцах нь хониныхны хувьд сайхан санагдах бөгөөд зохион байгуулалттай  мэргэжлийн орчинг сонго. Өнөө орой гадуур гарах цаг заваа хязгаарла. 
Үхэр - (4/20-5/20) 
Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Таагүй мэдээ эсвэл гэнэтийн уулзалт таныг төлөвлөөгөөгөө өөрчлөхөд хүргэж магадгүй байна. Дурлалт хосуудад бага зэрэг үл ойлголцол үүсэж магадгүйг од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр та маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд ямар нэг ач холбогдол багатай зүйлд хэт их цаг зарцуулахаас сэргийл. Машины зогсоолд машинаа буруу тавьж эсвэл хурд хэтрүүлснээс болж торгуулж болзошгүй. 
Ихэр - (5/21-6/21) 
Энэ өдрийн ээдрээтэй явдал,  хүнийг хуурах залилах явдал ажилд садаа хийнэ. Гэрээг байгуулахаас болгоомжил. Хүүхэд болон гэрийн амьтны дотор асуудал үүснэ. Ихрийн  ордын хүнийг хайр сэтгэлийн торондоо урхидахыг xүсч  байгаа бол түүний сонирхолыг гоё сайхан зүйлээр  тат. Цаг үеэ зөв мэдэрч, өөрийн зөв болохоо удирдагч болон хамт ажиллагсаддаа харуулж чадсан үед таныг амжилт хүлээж байна. Аливаад эвээр бус хүчээр хандахгүй байхыг хичээгээрэй. 
Мэлхий - (6/22-7/22) 
Хичээл сурлагадаа амжилт олох өдөр. Телефон утас, шуудан түүн дотроо электрон шуудан, найз нөхөд, түншүүдтэйгээ харьцахад идэвхитэй ашигла. Семинараа шалгуулахдаа өөрийн байр суурийг зоригтой хамгаал. Урьдын бодол санааг хэрэгжүүлэх магадлал их, ашигтай санаа, гэнэтийн таатай мэдээ ирнэ. Магадгүй өнөөдөр таны санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх сайхан санал орж ирнэ. Энэ өдөр нь ажлаа дуусгах, чухал шийдвэр гаргах, гэр бүлийн харилцаанд сайн юм. Эрхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна. 
Арслан - (7/23-8/22) 
Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Энэ нь өндөр настай эцэг эхийн бие тавгүйтсэнтэй холбоотой байж болох магадлалтай. Таны дотно хүмүүсийн байдал таагүй байгаа тул асуудлыг та л шийдэх болно. Мөн та санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй. 
Охин - (8/23-9/22) 
Идэвхтэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулвал аз жаргал таныг дагалдана. Өглөөнөөс л эхлэн таныг үйл ойлголцол болон өө сэв хүлээх болно. Өдөөн хатгалгад бүү бууж өг. Хэрэв та биеэ барьж өөрийгөө эзэмдэх чадвараа алдахгүй хадгалж, үйл хэрэгтээ эцсээ хүртэл шийдвэр төгс байж чадвал сайн. 
Жинлүүр - (9/23-10/22) 
Та хайр дурлалаас болон шатаж биеийн болон материаллаг нөөцөө барна. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ  таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотныхонтойгоо хуваалц. Сэтгэл санаагаар унж магадгүй. Таны сайхан сэтгэл гайхширсан аашаар солигдон эрч хүч нь дотоод сэтгэл санааных, идэвхтэй байдал нь таныг хүрээлж буй хүмүүсийн харилцаатай хамаатай байна. Сүм хийд руу явж ганцаараа байх эсвэл дуртай зүйлээ хийгээрэй. 
Хилэнц - (10/23-11/21) 
Хоёрдмол өдөр болно. Энэ өдөр та шүүхээс заргаа авна гэж бодож байвал энэ нь эндүүрэл болно. Учир нь Далай ван гараг өнөөдөр энэ ордонд байрлаж байна. Харин үдээс хойш болсон ямар ч заргыг та авч чадах бөгөөд үүнийг та өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хийх хэрэгтэй. Таны анхны хайрын түүх өнөөдөр гэнэт дурсагдах ба үүнд та хуучны бодолд дарагдан сэтгэл гэгэлзэх болно. Гэхдээ хааяа нэг дурсамжаа бодох нь сэтгэл санааг тайван байлгадаг сайн талтай. 
Нум - (11/22-12/21) 
Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн бол одоо энэ талаар удирдлагадаа хандахад таатай. Ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар та бүхнийг амжуулж өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Хоолны дэглэмээ шинэчлээрэй. Сүүлийн үед ажлынхаа ачаалалд ядарсанаасаа болоод хэт их идэж байгаагаа анзаар. Удахгүй болох шинэ жилийн баярын үдэшлэгийг төсөөлөн биеийнхээ галбирт анхаар. 
Матар - (12/22-1/19) 
Өдөр тутмын асуудлуудыг шийдэхэд туйлын сайн өдөр. Ухаан санаа саруул байж санхүүгийн амжилтанд хүрнэ. Санасан ажил хэрэг бүтэж, санаачлагчид нь бүх түвшний дэмжлэг, өгөөмөр санхүүжилт авна. Чухал ажлыг яаран барьж ав. Хэрэв та ямар нэгэн юмнаас болж уурлавал хэн нэгнийг шархлуулах үг хэлж, балмад зан гаргалгүйгээр, харилцан ярилцсаны үр дүнд асуудлыг шийдэх нь хамгийн сайн арга зам юм. 
Бумба - (1/20-2/18) 
Зөн билэг, далдыг харах чадвар хурцдах өдөр. Улс төрийн эсвэл ажил хэргийн амжилт эсвэл хамаарах хүчин зүйлүүдийг мэдрэх мэдрэмж, зөн билэг зарим Хумхынханд илэрнэ. Олон нийтийн зарим байгууллагаас хамаарах хамаарлаа бодитоор үнэл. Тэгэхдээ хэрвээ хүндэтгэл нь танд бус бусдад ирж байвал бүү гонсой. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Чухал асуудлаас чинь өөр ямар ч асуудалд анхаарах хэрэггүй. Үдээс хойш эрч хүч суларна. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, хүүхэд олох, бүтээлч чадамжийг дээшлүүлэхэд таатай өдөр. Сэтгэлд хүрээгүй ажлаа эхлүүлэх нь цаашид бүтэлгүйтэх хандлагатай байгааг анхаараарай. 
Загас - (2/19-3/20) 
Нууцлаг уулзалт зарим загасны амьдралын гол үйл явдал болно. Тэрээр түүний төлөө амьдарч, түүнд бүхнийг зориулан, түүнээсээ таашаал авна. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарах тул сэтгэл санаагаа тайван байлгаж, нөхцөл байдлыг хяналтандаа ав. Хайр дурлалын урхинаас сал. Эс тэгвээс та сэтгэлийн шарх авч, сэтгэл гонсойх болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)