Монгол бүсгүйчүүд гадаад залуустай гэр бүл болох нь элбэг байдаг. Тэгвэл энэ удаад Америк эхнэртэй Монгол залууг онцлох гэж байна. Г.Гантөмөр гэх залууг архины хамааралтай байхад нь сайхан сэтгэлээр хандаж архинаас гарахад нь тусалж байсан сүмийн пастор эмэгтэйд тэрээр хайр сэтгэлтэй болж тэдний хайран дундаас найман сайхан үр мэндэлжээ. Г.Гантөмөрийн эхнэр нь Монголоор чөлөөтэй ярьдаг төдийгүй Монголоор зохиол хүртэл бичдэг байжээ. Мөн түүний 8 хүүхэд ч төрөлх хэлээрээ төвөггүй ярьдаг гэнэ. Тэрээр одоо эхнэр 8 хүүхдийн хамт АНУ-д амьдардаг ажээ.