НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 8 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 5 дугаар сард 7 настай О, 5 настай О нарыг гадаа тоглож байхад нь хуурч, дагуулан явж айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг гарчээ.

Энэ хэргийг А гэгч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Улмаар хэргийг тус сум дахь Сум дундын прокурорын газраас хянаад Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

А-г бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)