ТАВАН ДАВХАР БАРИЛГААС ЭМЭГТЭЙ ХҮН УНАЖ НАС БАРЛАА

Нийслэлийн Баянгол дүүрэгт харьяалагдах 25 дугаар эмийн сангийн орчим, төв замын урд талын хуучны таван давхар орон сууцны барилгаас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр /2017.11.20/ 14.00 цагийн орчимд гарлаа.

Талийгаач нь амиа хорлохоор орон сууцны өндөр дээрээс үсэрсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Хэргийн газрыг Баянгол дүүргийн цагдаагийнхан хамгаалалтад авч, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид талийгаачийн цогцсыг авч явжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)